Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Их Тав" BFI() аргаар бие хүний шинжийг судалсан нь харьцуулсан судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.1 Сэтгэл судлал
Улсын дугаар : 4461
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : бие хүний шинж, "Их тав" (BF1), Таван шинжийн онцлог

Аннотаци

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд бие хүний талаарх судалгаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж, судалгаа шинжилгээний ажлуудын үр дүн нь практикт нэвтэрсээр байна. Бид энэхүү судалгааны ажлаараа бие хүний 5 шинжийг улс орнуудын бүсчлэл, соёл хоорондын онцлогийн судалгаанд түшиглэн Монголчуудын бие хүний голлох таван шинжийг "Их тав" (BFI) судалгааны аргаар харьцуулан судалсан. Зүүн Азийн зарим улс орнуудын хүмүүсийн бие хүний шинжүүдийн ялгаатай байдалд дүн шинжилгээ, харьцуулалт хийх нь судалгааны ажлын гол зорилго болно. Зүүн Азийн 8 улс байдгаас бид судалгаандаа 6 улсын (Хятад, Япон, Солонгос. Хонг Конг. Тайван. Монгол) 12338 оролцогчийг (Монгол 1375 оролцогч) хамруулсан. Дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд тухайн улс орны хүмүүсийн бие хүний таван шинжийн илрэлийг судалж, харьцуулан ANOVA шинжилгээ болон бусад статистик шинжилгээнүүдийг хийн үр дүнг тооцсон болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 262
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :