Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төрийн үйлчилгээний бүтээмжийн шинжилгээ: төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн жишээгээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4468
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : бүтээмж, төрийн бүтээмж, үйлчилгээний бүтээмж, бүтээмжийн хэмжилт

Аннотаци

Дэлхийн эдийн засгийн форум 2006 оноос “Улс үндэсний өрсөлдөх чадвар нь тухайн улсын бүтээмжийн түвшин, түүнийг тодорхойлох хүчин зүйлүүд, бодлого, институтээс хамаарна” (WEF. 2006) гэж үзэж улс орнуудын өрсөлдөх чадварыг тогтоож ирсэн бөгөөд 2019 онд бүтээмжийн өсөлтөд саад болж буй үзүүлэлтүүдийг чухалчилсан байдаг (WEF 2019). Их Британи (Atkinson Review. 2005) улсын засгийн газраас 2004 онд төрийн бүтээмжийг хэмжих судалгааны ажлыг эхлүүлсэн ба энэ үеэс хөгжсөн улс орнуудад төрийн бүтээмжийг хэмжих арга зүйг нарийвчлан боловсруулсан.
Улс орны хөгжилд төрийн эзлэх байр суурийг дэлхий нийт ингэж үнэлж буй үе төрийн бүтээмжийн ач холбогдлыг дурдах нь илүүц байх. Харин төр бүтээмжтэй ажилласан эсэхэд хариулахын тулд бүтээмжийн хэмжилтийг судлах шаардлага тулгарч байна. Тиймээс төрийн бүтээмжийн хэмжилтийн гол үзүүлэлт болох орц, гарцад анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Төрийн бүтээмжийг ард иргэд, татвар төлөгч, хэрэглэгчдэд төрийн бодлогоор дамжуулан үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийн үр дүн, үр нөлөөгөөр хэмжих болсон. Нөгөө талаас хязгаарлагдмал нөөцөөр (бараа бүтээгдэхүүн, хөдөлмөр, капитал) хамгийн боломжит үр нөлөө бүхий үйлчилгээг татвар төлөгч, иргэдэд үзүүлэх нь төр бүтээмжтэй ажиллаж буйг илэрхийлнэ гэсэн үзэл санаа биеллээ олж байна.
Төрийн салбарын бүтээмжийг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжих нь төрийн бодлого, түүний хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүнг үнэлэхэд учир дутагдалтай учир нийгэм болон ард иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлт буюу үр өгөөжийг урт хугацаанд хэмжих нь төрийн бүтээмжийн хэмжилтийг илүү өгөөжтэй, бодитой болгоно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 153
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :