Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын сэтгүүл зүйн ёс зүй: зохицуулалт, төлөвшил, тулгамдсан асуудлууд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.8 Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
Улсын дугаар : 4467
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : сэтгүүл зүйн ёс зүй, өөрийн зохицуулалт, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн ёс зүйн

Аннотаци

“Монголын сэтгүүл зүйн ёс зүй: зохицуулалт, төлөвшил, тулгамдсан асуудлууд”
Монголын сэтгүүл зүйн ёс зүйн хөгжил төлөвшлийг олон талаас нь судлан шинжилж, үнэлэлт өгөх; улмаар өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, түүний учир шалтгааныг илрүүлэх; цаашид мэргэжлийн ёс зүйг хэрхэн хөгжүүлэх талаар бодитой санал дүгнэлт гаргах зорилго тавьсан.
Судалгааны ажил нь үндсэн 3 бүлэгтэй, бүлэг тус бүр хоёр дэд бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг,Сэтгүүл зүйн ёс зүйн онол, түүхийн асуудалд. Хоёрдугаар бүлэг, Сэтгүүл зүйн ёс зүйн төлөвшил ба түүнийг зохицуулж буй арга хэрэгсэл, туршлага. Гуравдугаар бүлэг, Монголын сэтгүүл зүйн ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд.
1.1 Сэтгүүл зүйн ёс зүйн философийн онолууд, үндсэн зарчмууд. Ёс зүй болон ёс суртахууны тухай ойлголт, мөн чанар, үүсэл хөгжлийн онцлогийг товч авч үзэв. Мөн сэтгүүл зүйн ёс зүйн философийн онолуудыг тодорхой жишээгээр тайлбарлахыг хичээсэн. Энэ дэд бүлэгт Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэг болон бусад холбоодын ёс зүйн кодод нийтлэг тусгагдсан сэтгүүл зүйн ёс зүйн үндсэн зарчмуудыг олон улс болон Монголын сэтгүүл зүйн ёс зүйн жишээнүүдээр тайлбарласан.
1.
2. Дэлхий дахинаа сэтгүүл зүйн ёс зүй үүсэж, бүрэлдэн тогтсон түүхийн асуудалд. Дэлхий дахинаа сэтгүүл зүйн ёс зүй үүсэж, төлөвшсөн асуудлыг хэвлэл мэдээллийн либертари онол болон нийгмийн хариуцлагын онолын үүднээс тайлбарлав. Ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн үүсэл хөгжлийн түүхэн үечлэлийн ялгааг тодорхой гаргахыг оролдсон.

2.1. Монгол Улсад сэтгүүл зүйн ёс зүй төлөвшин тогтсон явц. Энд сэтгүүл зүйн ёс зүй үүсэж бүрэлдсэн түүх болон өөрийн зохицуулалтын байгууллага байгуулагдсан түүхийн асуудлыг авч үзсэн.

2.
2. Сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалтын туршлага: олон улс болон Монголд. Энэ дэд бүлэгт сэтгүүл зүйн ёс зүйн салбарын өөрийн зохицуулалтын олон улсын туршлагыг судалж Монголынхтой харьцуулан дүгнэсэн. Ингэхдээ өөрийн зохицуулалтын туршлагаар тэргүүлж буй улс орнуудын хэвлэлийн зөвлөл хэрхэн ажилладгийг харьцуулаад, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь статус, бүтэц, санхүүжилт, үйл ажиллагааны хувьд хэрхэн төлөвшиж буйд дүн шинжилгээ хийсэн. Мөн ХМЗ-д ирсэн гомдлын бүртгэл, гомдол шийдвэрлэсэн тогтоолуудыг судалж, гомдлын онцлох кэйсүүдийг шинжилсний үндсэнд сэтгүүлчдийн зөрчиж буй ёс зүйн голлох зөрчлүүдийг илрүүлсэн.

3.1. Редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг төлөвшүүлж буй байдал гэдэг дээр ОНМХ-үүд (зөвхөн редакцтай хэвлэлүүд) мэргэжлийн ёс зүйн асуудалд хэрхэн анхаарч буйг сэтгүүлчдээс авсан санал асуулгаар шинжилсэн. Редакцын ёс зүйн код боловсруулах үе шат, бүтэц, хэл найруулга зэрэгт тавигддаг олон улсын стандартыг авч үзэн редакцын ёс зүйн кодын шалгууруудыг тодорхойлж, редакцуудын баримталж буй ёс зүйн кодуудыг тодорхой шалгуурын дагуу үнэлж дүгнэсэн.

3.
2. Сэтгүүл зүйн ёс зүйд нөлөөлж буй хүчин зүйлс, түүнээс шалтгаалах ёс зүйн асуудлыг шийдвэрлэх зарим арга. Энд сэтгүүл зүйн ёс зүйд нөлөөлж буй нийгмийн болон мэргэжлийн хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрээс үүдэн гарч буй асуудлуудыг шийдэх зарим аргыг санал болгосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 133
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :