Монгол улс нь Гепатитийн В, Д вирүсийн халдварын тархалт өндөр орнуудын нэг юм. ГВВ-ийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд цочмог халдварын өвчлөл буурч байгаа хэдий ч ид насны залуучуудын дунд өвчлөл бүртгэгдсээр байна. Иймд бид гепатитийн В, Д вирүсийн цочмог халдварын эмнэлзүйн онцлог, эрсдэлт хүчин зүйлс, тавиланг судлан тогтоох зорилго тавьсан.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг 2015 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хооронд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн гепатитийн В, Д вирүсийн цочмог халдвартай өвчтөнүүдийг хамруулан, эмнэлзүйн онцлогийг эмнэлэгт суурилсан агшингийн аргаар, халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлсийг тохиолдол-хяналтын судалгааны загвараар, хүндрэл, тавиланг проспектив когорт судалгааны загвараар тус тус хийж гүйцэтгэсэн.
Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын
64.1%-ийг 20-30 насныхан, хүйсийн хувьд
57.1% нь эрэгтэйчүүд байлаа. ГВВ/ГДВ-ийн давхар халдвартай өвчтөнүүдэд эмнэлзүйн явц нь хүнд хэлбэрээр явагдаж, эмчлүүлсэн дундаж ор хоног
30.2±
12.5 байв. Гепатитийн В болон Д вирүсийн генотип тодорхойлоход ГДВ-ийн 1-р генотип 100%, харин гепатитийн В вирүсийн С генотип
58.3%-д тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдагсдын ГВВ-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг судлахад ГВВ-ийн халдваргүй бүлэгт илүүтэй хамрагдсан байна (p=
0.0001). Гепатитийн В, Д вирүсийн цочмог халдварын хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр тооцоход тохиолдлын бэлгийн хавьталд орох (AOR=
2.2), шивээс хийлгэх (AOR=1.5), чих цоолуулах (AOR=1.6) зэрэг нь халдвар дамжих эрсдэл болж байна. Гепатитийн В, Д вирүсийн цочмог халдвартай өвчтөнүүдийн тавиланг үнэлэхээр нэг жилийн хугацаанд дагаж судлахад судалгааны 12 дахь сард ГВВ-ийн цочмог халдвартай өвчтөнүүдийн
6.7%, ГВВ/ГДВ-ийн хам халдвартай өвчтөнүүдэд 40%, ГВВ/ГДВ-ийн давхар халдвартай өвчтөнүүдэд
94.4%-д HBsAg эерэг тодорхойлогдлоо (p=
0.0001). Гепатитийн В, Д вирүсийн цочмог халдвартай элэгний цочмог дутагдлаар хүндэрсэн бүлгийг хүндрээгүй бүлэгтэй харьцуулахад альбумин билирубины оноо нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=
0.001) байна. Альбумин билирубины оноо -
2.477 байх нь элэгний цочмог дутагдлаар хүндрэх эрсдэлийг 100 хувь зөв илрүүлж байна.
1. Гепатитийн В вирүсийн цочмог халдварын
14.1% (
73.6%-д ГВВ-ДНХ≥105), ГВВ/ГДВ-ийн давхар халдварын
19.8% (
92.5%-д ГДВ-РНХ ≥105), хам халдварын 32% нь эмнэлзүйн хүнд хэлбэрээр явагдаж байна. С генотип гепатитийн В вирүсийн
58.3%, гепатитийн Д вирүсийн 1-р генотип 100% тодорхойлогдож байна.
2. Гепатитийн В, Д вирүсийн цочмог халдварт өртөхөд гоо сайхны мэс ажилбар, гэр бүлийн хүрээнд ахуйн зарим хэрэгслийг дамжуулж хэрэглэх зэрэг нь халдвар дамжих гол эрсдэлт хүчин зүйл болж байна.
3. ГВВ-ийн цочмог халдварын
6.7%, ГВВ/ГДВ-ийн хам халдварын 40%, давхар халдварын
94.4%-д архаг халдварт шилжиж байгаа бөгөөд давхар халдварын үед АЛАТ, АСАТ-ын ферментийн үзүүлэлтүүд нь 6 сараас дээш хугацаанд 2 дахин өндөр байгаа нь элэгний эмгэгийн давшингуй явц тавиланд нөлөөлж байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 17
Ишлэгдсэн тоо : 0