Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Жюүжицүгийн сургалт-дасгалжуулалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилт, туршилт судалгааны үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4489
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : ӨСВӨРИЙН ТАМИРЧИН, БҮСНИЙ АНГИЛАЛ, СПОРТЫН АМЖИЛТ, ТЕХНИК ТАКТИК, МЭХНИЙ ХУВИЛБАР

Аннотаци

Энэхүү бүтээл нь удиртгал, гурван бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт хэсэгтэй бөгөөд 41 хүснэгт, 26 зураг, ном зохиолын эх сурвалж бүхий 152 хуудастай. Удиртгал хэсэгт сэдвийг сонгох болсон үндэслэл, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны асуудал, хамгаалах зүйл, судалгааны практик ач холбогдол, шинэлэг талыг тусгасан. Жюүжицүгийн хөгжил, Монгол улсад хөгжүүлэх асуудал нэгдүгээр бүлэг нь 3 дэд бүлэгтэй бөгөөд 1.1 дэд бүлэгт жюүжицүгийн спортын мөн чанарыг шинжихүй, 1.2 дэд бүлэгт жюүжицүгийн сургалт-дасгалжуулалтад дасгалжуулагчийн үүрэг, оролцоо, 1.3 дэд бүлэгт жюүжицүгийн сургалт-дасгалжуулалтын хөтөлбөр нь дасгалжуулагчдын үйл ажиллагааны хөтөч болох талаар авч үзсэн. Хоёрдугаар бүлэг болох жюүжицүгийн сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог бүлэг нь 3 дэд бүлэгтэй бөгөөд
2.1 дэд бүлэгт жюүжицүгийн сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийн ерөнхий бүтэц, зохион байгуулалтын онцлог,
2.2 дэд бүлэгт жюүжицүгийн өсвөрийн тамирчин бэлтгэх хөтөлбөрийн бүтэц, агуулга, арга зүй,
2.3 дэд бүлэгт жюүжицүгийн өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх хөтөлбөрийн бүтэц, агуулга, арга зүйн талаар авч үзсэн. Гуравдугаар бүлэг болох туршилт судалгааны үр дүн бүлэг нь 2 дэд бүлэгтэй бөгөөд
3.1 дэд бүлэгт жюүжицүгийн дасгалжуулагчийн чадамжийг бэхжүүлэх судалгааны үр дүн,
3.2 дэд бүлэгт жюүжицүгийн сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрт суурилсан бор бүстэй тамирчдын дасгалжуулалтын үйл явц, үр дүнгийн талаар авч үзсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 11

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 145
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :