1. Газар тариалангийн төв бүс нутаг дахь үрийн болон хүнсний буудай хадгалдаг хэвтээ (энгийн), босоо (бетон силос, металл силос) 16 агуулахаас 600 гаруй дээж бүрдүүлж, шинжилгээ хийхэд 3 овог, 5 төрөлд хамаарагдах 5 зүйлийн өвчин үүсгэгч мөөгөнцрийг илрүүлэн, молекул генетикийн түвшинд тодорхойлоход Alternaria alternatа (MK777518), Helminthosporium sativum (MK777519), Penicillium polonicum (MK077720), Aspergillus flavus (MH536543), Fusarium oxysporum (MH536544) зүйл байна.
2. Микотоксин үүсгэгч мөөгөнцрөөс микотоксины агууламжийг тодорхойлоход афлатоксин
3.57мкг/кг-
55.1мкг/кг, зеараленоны 1.27мкг/кг-
70.9мкг/кг байв. Микотоксин үүсгэгч мөөгөнцрийн хоруу чанарын судалгаагаар Aspergillus flavus мөөгөнцөр нь лабораторийн цагаан хулганы цуллаг эрхтэнд эмгэг төрүүлж, элэгний эсэд aspergillus төрлийн мөөгөнцөр үүссэн байгаа нь бүлээн цуст амьтанд эд эсэд эмгэг өөрчлөлт үзүүлэн, сөрөг нөлөөтэй болохыг харуулж байна.
3. Үр тарианы агуулахын дотоод орчны температур өвлийн улиралд гадаад орчны температураас 1.4℃-
7.4℃ бага харин зуны улиралд дотоод орчны температур гадаад орчны температураас
0.8℃-
6.1℃ их байгаа нь улирлаас хамаарч температур хэлбэлзэн, буудайн амьсгалалт идэвхжиж, үрийн чийг болон агуулахын дотоод орчны температур нэмэгдсэнээр үрийн өвчний тархалт өсч, үрийн соёололт 2%-8% буурч буурсан байгаа нь хадгалах технологи, абиотик болон биотик хүчин зүйлээс хамаарч байна.
4. Хүнсний буудайнд микотоксины бохирдолтын хэмжээ зеараленон
0.001-
0.02 мкг/кг байсан ба афлатоксин илрээгүй байна. Харин үрийн буудайнд зеараленон
0.001-
0.03 мкг/кг байгаа нь стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд байсан ба афлатоксин В1
0.08 мкг/кг байгаа нь Монгол улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Микотоксины эрсдэлээс хамгаалах зөвлөмж боловсруулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 16
Ишлэгдсэн тоо : 0