Монголын шинэ цагийн театрын урлаг 90 жилийн түүхэн цаг үедээ ганцхан соцреализм, реализмыг хатуу баримтлан байсан хэдий ч хөгжлийнхөө явцад шинэ хандлага, шинэ урсгал чиглэлийг тайзнаа туршиж, жүжгийн зохиол, жүжгийн найруулга, жүжигчний тоглолтын шинэ аргачлалыг туршин байсан нь судалгааны явцад ажиглагдлаа. Жүжгийн зохиол, найруулга, найруулагчийн шийдлийн хувьд багагүй шинэчлэлийг энэ хугацаанд хийж иржээ.
1995-оос хойш Монголын театрын урлагт шинэ агуулга хэлбэр, хандлагатай бүтээлүүд тайзнаа цөөн биш тоогоор тавигдах болсон бөгөөд судалгаанаас үзэхэд нийт уран бүтээлийн багагүй хувийг эзэлж байна. 1995 -2021 он хүртэл Улаанбаатар хотод байдаг театр, продакшнууд нийт 140 жүжиг тайзнаа тавьжээ. Тэдгээрийн
16.6%-ийг абсурд жүжиг эзэлж байгаа бол үлдсэн
83.4%-ийг реалист жүжиг эзэлж байна. Хэдийгээр тайзнаа тавигдаж байгаа нийт жүжгийн
83.4% реалист жүжиг эзэлж байгаа ч эдгээр жүжгүүд нь зохиолын хувьд реалист боловч тайзны тавилт, найруулгын хувьд орчин үеийн урсгал чиглэлийн элемент хэлбэрээр баяжигдсан бүтээлүүд байнаа. Үүнээс үзэхэд өнөөгийн монголын театрын урлагт орчин үеийн найруулга, жүжигчний дүр дээр ажиллах ажиллагааны шинэлэг хэлбэр, тайзны шийдэлд шинэлэг уур амьсгал хэлбэршиж байгаа нь ажиглагдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0