Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Лазер сканнерын технологиор хадгалах савны геометр үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүй



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4251
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ХЭМЖИЛТИЙН ЦЭГ, ХЭВ ГАЖИЛТ, ХАЗАЙЛТ, БАГТААМЖ, НАРИЙВЧЛАЛ

Аннотаци

Гурван хэмжээст газрын лазер сканнерын технологийг өндөр болон өвөрмөц барилга байгууламж, газрын тосны байгууламж, гүүрийн байгууламж зэрэг өндөр нарийвчлалын болон тодорхой хугацааны ажиглалтын хэмжилтүүдийг хийх, байгалийн баялагийг эрж хайх, олборлох, ашиглах үеийн геодезийн тоон материалаар хангах, зураг боловсруулах, хадгалах савны бүтцийн хяналт, шалгалтуудад ашиглаж байна. Хадгалах савны техникийн нөхцөл байдал, тэдгээрийн засварын хэрэгцээг тодорхойлох боломжийг олгодог хүчин зүйлүүдийн нэг бол түүний ашиглалтын үеийн хяналт, шалгалтыг хийх юм. Хадгалах савны хяналтанд үзүүлэх үндсэн нөлөө нь орон зайн байрлал, геометрийн үзүүлэлтүүдээр тодорхойлогддог.
Монгол улс MNS
3.126:1999 босоо цилиндр, ган нөөцлөх сав шалгах арга, хэрэгсэл, MNS ISO 12917-2:2014 хэвтээ цилиндр хадгалах савны шалгалт, тохируулга, зайн хэмжих хэрэгслээр дотроос нь шалгах арга, МNS 5309:2003 цилиндр, хэвтээ ган нөөцлөх савны шалгах арга, хэрэгсэл гэсэн стандартуудыг ашиглаж байна. Эдгээр стандартууд нь электрон тахеометр, хуйлмал метр, нивелир, сүмбэн метр зэрэг геодезийн уламжлалт багаж тоног төхөөрөмжөөр хэмжилт хийх үед ашиглагддаг. Иймд геодезийн өнцгөн шугаман огтлолын аргын үндсэн дээр гурван хэмжээст газрын лазер сканнерын технологиор хадгалах савны геометрийн бодит хэлбэр, үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг боловсруулах шаардлагатай бөгөөд энэ ажил нь МУ-д анх удаа хийгдэж буй судалгааны ажил болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 114
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :