Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газар тариалангийн Дорнод бүсэд ногоон бордуурт тариалах таримлуудыг харьцуулан судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4253
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Ногоон бордуур, ногоон масс, үндэсний масс, биомасс, тарилах хугацаа, таримлын төрөл

Аннотаци

1. Газар тариалангийн Дорнод бүсэд ногоон бордуурын тарималуудыг 5-р сарын дунд арав хоногт багтаан тарихад үрэнд боловсрох боломжтой. Бидний судалгаагаар тэжээлийн вандуй
25.8 ц/га, судан өвс
12.8 ц/га, хошуу будаа
12.5 ц/га , шошлой
12.3 ц/га үрийн ургац өгөв.

2. Ногоон бордуурын таримлуудыг тарихад хамгийн их биомасс өгөх тохиромжтой хугацаа нь 5-р сарын дунд арав хоног болохыг тогтоов. Бидний судалгаагаар вандуй+хошуу будааны холимог нь биомассын хэмжээгээр бусад хувилбаруудаас илүү давуу (r=
0.49,p=
0.00) байв. Таримлуудын үндэсний систем хөрсний 10-30 см-т илүү тархалттай байв. Ногоон масс, биомасс, үндэсний массын хамаарал бүх хувилбаруудын хувьд эерэг хүчтэй (r=
0.66-
0.99,p=
0.00) байв.

3. Дунд хугацаанд (V/30) тарьсан судан өвс болон судан өвс+вандуйн холимгийг ногоон бордуурт ашигласны дараах 1 дэх жилийн буудайн ургац харгалзан
21.5 ба
17.3 ц/га ба хяналтаас
6.2-
10.4 ц/га-аар илүү, 2 дахь жилийн буудайн ургац судан өвс болон вандуй+хошуу будааны холимогт харгалзан
14.1 ба
12.1 ц/га ба хяналтаас
2.8-
4.8- ц/га-аар илүү байсан нь бусад хувилбаруудаас илүү давуу байв.
Дунд хугацаа нь (V/30) нэг дэх жилийн буудайн ургацыг нэмэгдүүлэхэд илүү нөлөөтэй (r=
0.54,p=
0.00) ба судан өвс нь буудайн ургацыг нэмэгдүүлэхэд бусад хувилбаруудаас илүү нөлөөлсөн байв.(r=
0.47,p=
0.00).

4. Дунд хугацаанд (V/30) тарьсан хувилбаруудаас хөрсний ялзмагийн зөрүүгээр давуу хувилбарууд нь судан өвс+вандуй болон вандуй+хошуу будааны холимогт харгалзан 1.5%, 1.3% байв. Ялзмагийн хэмжээ бүх хувилбарт
0.58-1.7%-иар нэмэгдсэн байлаа.
Хөрсний ялзмаг нь дунд хугацаатай (V/30) илүү (r=
0.54 , p=
0.00) хамааралтай байв. Хувилбаруудын үндэсний масс нь хөрсний ялзмагтай хүчтэй хамааралтай (r=
0.73-
0.84,p=
0.00) байв.

5. Нэг дэх жилийн буудайн нэмэгдэл орлого зардлын харьцаа дунд хугацаанд судан өвс, судан өвс+вандуйны холимог, хошоон хувилбаруудад харгалзан
17.23,
5.37,
5.34 байсан нь бусад хувилбараас давуу байв. Цэвэр ашгийн харьцаа хяналт
0.32 байхад дунд хугацаанд (V/30) тарьсан судан өвс, хошоон өвс, судан өвс+вандуйн холимог харгалзан
0.51,
0.42,
0.38 байсан нь бусад хувилбараас давуу байв.

6. Хоёр дахь жилийн буудайн нэмэгдэл орлого зардлын харьцаа дунд хугацаанд (V/30) судан өвс, эхний хугацааны хошоон болон хошуу будаа вандуйны холимогт тус бүр харгалзан
7.95,
3.02 ба 1.85 байсан нь бусад хувилбараас давуу байв. Цэвэр ашгийн харьцаа хяналт
0.32 байхад сүүлийн хугацаанд тарьсан шошлойт уринш
0.46, дунд хугацаанд тарьсан судан өвс болон вандуй+ хошуу будааны холимогт харгалзан
0.46,
0.42 байсан нь давуу хувилбарууд байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 96
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :