Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээний ажлын талаарх төрийн бодлогын уламжлал, шинэчлэл (1940-2021)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4272
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Системийн онол, хэрэгжилт, төлөвлөгөө, эрдмийн зэрэг, эрдмийн цол, эрх, үүрэг, судалгааны их сургууль

Аннотаци

Судалгааны ажлаар манай улсад анхны их сургуулийг байгуулах шийдвэрийг гаргасан 1940 оноос 2021 он хүртэл төрөөс их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээний ажлыг хэрхэн дэмжиж ирснийг төрийн бодлогын уламжлал, шинэчлэлд нь авч үзэж тодруулах зорилготой бөгөөд зорилгоо биелүүлэхийн тулд төрийн бодлого, уламжлал, шинэчлэл, их, дээд сургууль, их, дээд сургуулийн багш, түүний эрдэм шинжилгээний ажлын талаарх ойлголтуудыг тодруулах, их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээний ажлын талаар авч явуулж байсан төрийн бодлогыг ангилах, ангилал тус бүрээр их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээний ажлын талаарх төрийн бодлогын уламжлал, шинэчлэлийг авч үзэх мөн түүнчлэн манай улсын өнөөдрийн тавьж байгаа судалгааны их сургуулийг байгуулах төрийн бодлогын уламжлалыг авч үзэх зорилтуудыг дэвшүүлэн тавив.
Судалгаанд контент анализын арга, түүхэн ба логик арга, баримт бичиг судлах аргуудыг ашиглан дараах үр дүнг гарган авлаа. Үүнд:
Их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээний ажлын талаарх төрийн бодлого нь эхэн үедээ их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээний ажлын үндэс суурийг тавих бодлого байсан бол үндэс суурь бүрдэн бий болсноор төрийн бодлогыг хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэж бий болсон бодлогыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангах, бий болсон боловсон хүчнийг дараагийн шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлсэн, өөрсдийн нөөц боломжийг ашиглах, хариуцлага тооцох бодлогын шинэчлэл хийгдэж эхэлжээ.
Нэг нийгмийн байгуулал нөгөө нийгмийн байгууллаар солигдсоноор зарим уламжлалт бодлогын агуулга хэвээр боловч нэр томъёо өөрчлөгдөх, зарим асуудлын тулгамдсан байдал цаг хугацааны явцад шийдэгдсэнээр эрчимтэй тавигдахаа больсон байна.
Улс орны хөгжилд тус нэмэр болох гэсэн зорилгоор их, дээд сургуулийн багшийг эрдэм шинжилгээний ажлын талаар бэлтгэж байсан бол хувь хүний хөгжлийг хангах зорилгыг илүүтэй агуулсан шинэчлэлийн бодлого руу шилжсэн байна.
Манай улс нь зах зээлийн нийгэмд шилжсэнээр төрийн бодлогын хууль эрх зүйн орчин боловсронгуй болсон, дэлхий нийтийн чиг хандлагад ойртуулахад чиглэсэн бодлогыг баримталжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 118
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :