Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өсвөр гахайн өсөлт, махан ашиг шимд цеолит болон примексээр баяжуулсан бүрэн найрлагат багсармал тэжээлийн нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4508
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг :

Аннотаци

Манай улсад гахайн аж ахуйг эрчимжсэн технологиор эрхлэх суурь 1995 онд тавигдсан хэдий ч чанартай тэжээл, зөв тэжээллэгийн асуудал тулгамдсан хэвээр байна. Гахайн мах үйлдвэрлэлийн нийт зардлын 50-70 хувийг зөвхөн тэжээлийн зардал эзэлдэг. Гахайн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон тэжээл импортын хэмжээг бууруулахын тулд бүрэн найрлагат багсармал тэжээлийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэснээр нэгжээс авах ашиг шим дээшилж, өөрийн өртөг багасаж, гахайн мах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод (2015-2025) тэжээл үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, нийт тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хувь 2015 онд
0.7 байсныг 2025 онд 10 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна.
Монгол улсад байгаа тэжээлийн түүхий эдийн нэр төрөл цөөн, ялангуяа мал, амьтны физиологийн үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээтэй төрөл бүрийн нэмэлтээр баяжуулдаг бүрэн найрлагат багсармал тэжээл олдоц муутай байгаа юм. Түүнчлэн өсвөр гахайн бүрэн найрлагат багсармал тэжээлийн жорд премикс болон цеолитыг олон хувилбаруудаар хольж тэдгээрийн гахайн биед үзүүлэх нөлөөг тодорхойлсон ажил ховор байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 113
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :