Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Архины бус шалтгаант элэг хатуурлын эсрэг изорамнетин болон түүний уламжлалын үзүүлэх нөлөө



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4509
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Изорамнетин, флавонойд, кверцетины уламжлал, элэг өөхлөлт, элэг хатуурал, архины бус шалтгаант элэг хатуурал, бичил массив анализ, элэгний одон эс

Аннотаци

Архины бус шалтгаант элэг хатуурал (АБШЭХ) нь архи хэрэглэдэггүй хүмүүст тохиолддог архины бус гаралтай элэг өөхлөлт өвчний хамгийн хүнд, түрэмгий хэлбэр юм. C57BL/6 хулганад АБШЭХ-ыг өдүүлж загвар болгоод изорамнетиныг амаар өгсөн. Элэг, цусны сийвэн зэргийг биометр, биохими, гистологи, генийн экспресс болон бичил массивын хэлжилтэд хэрэглэхээр бэлдэж авсан. Изорамнетины үйлчлэлээр элэгний өөхлөлт болон триглицеридын хэмжээ буурч, өөхний нийлэгжил дарагдсан. Изорамнетинаар үйлчилсэн бүлгийн цусан дахь элэгний гэмтлийн маркер тогтвортой буурснаас гадна элэгний хатуурлын маркер генийн экспресс, коллагений хэмжээ элгэнд буурсан. Үүний дараагаар кверцетины метилжсэн бусад уламжлалууд болох изорамнетин, азалеатин, 3-метилкверцетин, тамариксетин, рамнетин зэргийг синтезийн аргаар гарган авч бүтэц-идэвхийн хамаарлын судалгааг элэгний одон эсэд фиброз үүсгэсэн in vitro загвар ашиглан хийсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 14

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 224
Сүүлийн сард 23
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :