Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Солонгос, монгол хэлний үгийн гарлын харьцуулсан судалгаа (Г.Й.Рамстедт “Солонгос хэлний үгийн гарлын судалгаа”-ны хүрээнд)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4510
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : Алтайн хэлнүүд, төрөл хэл, холбоо хамаарал, хэл шинжлэл

Аннотаци

Солонгос хэлийг Алтайн хэл гэж үзсэн анхны эрдэмтэн бол Г.Й.Рамстедт (Gustaf John Ramstedt 1873-1950) юм. Тэрбээр “Солонгос хэлний хэл зүй (A Korean Grammar)” номынхоо оршилд “Би Японд байхдаа солонгос хэлийг сонирхож эхэлсэн бөгөөд солонгос хэлний үгийн гарлын талаарх миний асуултыг тайлж өгсөн анхны учиг нь төлөөний үг “이(i: this, энэ), 저(jeo: that, тэр)” байсан. Эдгээр үг монгол, түрэг хэлтэй тохирч байгаа нь тодорхой байв. Үүнийг мэдсэнээс хойш сэтгэл догдлон даруй өөр судалгаа хийх болж, солонгос хэлний судалгаанд чин сэтгэлээ зориулсан” гэж хэлжээ. Тэрбээр солонгос хэл нь урал-алтайн хэлний бүлэг, бас алтайн хэлний бүлэгт багтахгүй гэж үздэг эрдэмтдийн үзэл бодлыг нотлохын тулд алтайн хэлний бүлэгт хамаарах хэлнүүдийн нийтлэг шинжийг олж илрүүлэх гэж чармайн ажиллажээ.
Тиймээс Рамстедт солонгос хэлэнд бусад хэлнүүдтэй харьцуулах боломжтой олон үг цуглуулж, 5000 орчим үгийг судалжээ. Эдгээрээс 1,905 үгийг сонгон “Солонгос хэлний үгийн гарлын судалгаа (Studies in Korean Etymology)” бүтээлийг 1949 онд хэвлүүлсэн ба энэ нь солонгос хэлний гарал үүслийн судалгаанд чухал хэрэглэгдэхүүн болж ирсэн.
Гэвч солонгосын эрдэмтэд түүний энэ бүтээлд “?” гэж тэмдэглэсэн үгээс гадна нангиад үг багтсан бөгөөд үгийн утгыг буруу ойлгосон тал ч байна гэж шүүмжилж байв. Иймэрхүү шалтгаанаар “Солонгос хэлний үгийн гарлын судалгаа” бүтээл хэвлэгдсэнээс хойш 70 жил өнгөрсөн ч одоог хүртэл ийм нарийн судалгаа гараагүй байна.
Тиймээс уг судалгаа нь “Солонгос хэлний үгийн гарлын судалгаа”-нд монгол хэлний үгийг харьцуулан дүн шинжилгээ хийснээр түүний судалгааг дахин дүгнэх юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 296
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :