Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өөхний үүдэл эсийн экстрацеллюляр матриксаар гурван хэмжээст скапполд бүтээж женипинээр механик шинж чанарын сайжруулан эд инженерчлэлд ашигласан нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4511
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ СКАППОЛД, ЭСИЙН ЭКТРАЦЕЛЛЮЛАР МАТРИКСААС ГАРГАН АВСАН СПОНЖ, ЭСИЙН ЭКТРАЦЕЛЛЮЛАР МАТРИКСААС ГАРГАН АВСАН ГЕЛЬ, ЖЕНИПИН КРОССЛИНК, ГРАФИТИЙН ИСЭЛ, ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ӨМНӨД ЧАГТАН ХОЛБООСНЫ УРАГДАЛ

Аннотаци

Монгол хэл дээр: Өвдөгний үений өмнөд чагтан холбоосны (ӨЧХ) гэмтлийн дараах эдгэрэлт нь цусан хангамжийн хомсдол болон үений доторх байрлалын улмаас удаан хугацаатай, муу явагддаг. Эмнэл зүйд өвдөгний үений ӨЧХ-ны бүрэн бус урагдлын эмчилгээ нь нөхөн сэргээх болон хөдөлгөөний хязгаарлалтаар хязгаарлагддаг. Тиймээс, эд инженерчлэлийн олон аргууд бий болсоор байна. Эдгээр аргуудын дотроос эсээс ялангуяа, өөхний үүдэл эс (ӨҮЭ) -ээс ялган авсан экстрацеллюляр матрикс (ЭЦМ) нь эсийн наалдалт болон олшролд шаардлагатай ширхэглүүрт уураг, өсөлтийн хүчин зүйлүүдийг агуулахаас гадна эмгэг төрөгч дамжуулах эрсдэл багатай нь тогтоогдсон.
Гэвч эсээс ялган авсан ЭЦМ-н механик шинж чанар нь бага, гурван хэмжээст (3D) скапполд буюу үений хөндийд тарих боломжтой гель, мэс заслаар суулгах боломжтой спонж хэлбрээр боловсруулсан судалгааны ажил ховор байна.
Гель болон спонж нь эдийн нөхөн төлжил, 3D эсийн өсгөвөрт чухал платформ болдог.
Зорилго: ӨҮЭ-н ЭЦМ-ыг ялган авч 3D скапполд буюу гель болон спонж бүтээн, механик шинж чанарыг женипин ба графитын ислээр нэмэгдүүлж ӨЧХ-ны бүрэн бус урагдлын эдгэрэлтэнд үзүүлэх үр нөлөөг судлах.
Материал болон аргачлал: ӨҮЭ-н ЭЦМ-аас гарган авсан спонж нь туулайн өөхөн эдээс ӨҮЭ ялган авах, ургуулан олшруулах, эсийн давхараа үүсгэх, эсгүйжүүлэх, хатаах, графитын исэл болон женипин нэмэх гэсэн үе шатуудаар бэлтгэсэн. Харин ӨҮЭ-н ЭЦМ-аас гарган авсан гелийг дээрх шатуудаас гадна ферментийн боловсруулалт болон хүчиллэг саармагжуулах нэмэлт үе шатаар бүтээсэн болно. Эдгээр 3D скапполдын физик, химийн шинж чанар нь электрон микроскоп, хэт ягаан туяаны спектроскоп, масс спектрометр, вестерн блот, урсамтгай чанар болон задралын шинжилгээгээр тодорхойлогдсон. Эдгээр скапполдын эсэд үзүүлэх нөлөөлөл нь хулганы арьсны фибробласт, туулайн ӨҮЭ болон ӨЧХ-ны фибробласт эсүүд дээр судлагдсан. Улмаар ӨҮЭ-н ЭЦМ-аас гарган авсан спонжийн биемахбодод үзүүлэх ерөнхий нөлөөлөл болон задралыг шинжлэхдээ уг спонжийг хархны арьсан доор суулгаж цусны биохими, гистологи болон бичил КТГ-ын шинжилгээг тус тус хийсэн. Эцэст нь дээрх скапполдын хэсэг хазарт үзүүлэх нөлөөг судлахдаа туулайн өвдөгний үений ӨЧХ-нд гэмтэл үүсгэн үений хөндийд гелийг тарьж, спонжийг үүсгэсэн гэмтэл дээр суулгасан. Холбоосны эдгэрэлтийг гистологи болон MRI шинжилгээгээр судалсан болно.
Үр дүн: Электрон микроскопны ажиглалтаар ӨҮЭ-н ЭЦМ-аас гарган авсан спонж нь
71.22 ±
19.52 µm бичил нүхнүүдтэй байна. In vitro задралын шинжилгээгээр графитын исэл болон женипинтэй спонж, гель нь задрал багатай буюу механик шинж чанар өндөртэй байна. Масс спектрометр, вестерн блотынн шинжилгээгээр уг биоматериалууд нь коллаген, фибронектин, декорин, виментин, витронектин, бигликан, TGF- зэргийг агуулагдаж байгаа тогтоогдлоо. Эс хордуулах сорилоор ӨҮЭ-н ЭЦМ-аас гарган авсан биоматериалуудан нөлөөгөөр хулганы арьсны фибробласт, туулайн ӨҮЭ болон ӨЧХ-ны фибробласт эсүүдийн бүтэц болон өсөлт, олшролтонд өөрчлөлт илрээгүй байна. Хархны арьсан доорх суулгацын шинжилгээгээр 20 g графитын исэл агуулсан спонж нь харьцангуй бага үрэвслийн урвал, тохиромжтой задралтай байна. Гистологийн шинжилгээгээр ӨҮЭ-н ЭЦМ-аас ялган авсан гель болон спонж нь туулайн өвдөгний үений ӨЧХ-ны урагдлын орчимд хяналтын бүлгээс их хэмжээтэй, эмх цэгцтэй, коллаген фибер, эсжилт ихтэй байна.
Дүгнэлт: ӨҮЭ-н ЭЦМ-аас ялган авсан, механик шинж чанар харьцангуй өндөртэй 3D скапполд буюу гель болон спонжийг амжилттай гарган авав. Уг байгалийн гаралтай биоматериал нь эсийн олшрол, эдийн нөхөн төлжилтөнд нэн шаардлагатай коллаген, фибронектин, бигликан, TGF- зэргийг агуулахаас гадна хулганы арьсны фибробласт, туулайн ӨҮЭ болон ӨЧХ-ны фибробласт эсүүдийн бүтцийг хадгалан өсөлт, олшролтыг дэмжиж байна. Эцэст нь гарган авсан 3D скапполд нь туулайн өвдөгний үений ӨЧХ-ны урагдлын эдгэрэлтийг түргэсгэн дэмжиж байгаа нь тогтоогдсон тул цаашид гэмтлийн эд инженерчлэлд ашиглаж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 21

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 76
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :