1. Жижиг үр (
2.0-
2.2 мм) лабораторийн нөхцөлд хурдан жигд соёолох боловч /ургах хурд
2.06 хоног, ургах жигд
48.5 ш, ургах эрчим /
87.8-
90.0%/, лабораторийн соёололтоор /
93.5-
96.6%/ том үрээс бодитой ялгаагүй байна. Харин дундаас дээш (
2.2-
2.4 мм) фракцын үрээр тариалахад үрийн ургах хүч
2.4-
7.1%-иар, цухуйцын масс үр 1.8-
4.1 г-аар нэмэгдэж бадируун соёо үүсгэж бодитой нэмэгдүүлж байна
2. Буудайн сортуудын түрүүний дунд хэсэгт орой болон суурь хэсгээс
4.0-12 г-аар илүү том үр бүрэлддэг байна. Сортын хувьд 1000 үрийн жингээр Дархан-144 сортын түрүүний голын үр 40-47 г буюу 3-8 г-аар бусад сортоос илүү байна.
3. Буудайн гол түрүүний үрийн
71.7% нь
2.4 мм ээс дээш,
2.2-
2.4 мм-ийн үр
26.8%,
2.2 мм-ээс бага үр 1.5% эзэлж байна. Орой болцтой сортод гол болон шадар ишинд дундаас дээш, том фракцын үрийн эзлэх хувь харьцангуй тогтвортой, харин эрт болон дунд болцтой сортод 2 ба 3-р ишинд том фракцын үр буурч, ялангуяа 3-р ишинд
2.2 мм-ээс бага фракцын үр
28.9%-иар нэмэгдэж байна.
4. Буудайн үрийг
2.2-
2.4 мм-ээс дээш фракцын үрээр тариалахад хээрийн цухуйц
2.2-
5.0%, ургамлын тоо
2.2-
5.0%, бүтээгдэхүүнт ишний тоо
3.5-
10.5%, ишний тоо
4.2-
9.5%, нэг түрүүн дэх үрийн тоо
0.8-
3.5%, ургацыг
4.8-
17.4%-иар тус тус нэмэгдэж байна. Гантай жилд тарих үрийн фракцын нөлөө тод илэрч
2.4 мм-ээс дээш фракцын үрээр тариалахад хээрийн цухуйц, ургац бодитой илүү байв.
5. Регрессийн шинжилгээний дүнгээр үрийн фракцыг
0.1 мм-ээр нэмэгдүүлэхэд дунджаар хээрийн цухуйц
2.98% /y=
2.98x+
59.85/, 1000 үрийн жин
0.63 г /y=
0.6314x+
35.463/, нэг түрүүн дэх үрийн тоог 1.4 ширхгээр /y=1.4601x+
30.89/, уураг
0.19%-иар /y=
0.1978x+
11.636, цавуулаг
0.38%-иар /y=
0.3894x+
30.89/, ургац сортын болцоос хамааран 1.07-1.59 ц/га-аар /y=1.075x+
30.89, y=1.5941x+
14.512/ нэмэгдэх боломжтойг тогтоов.
6. Буудайн үрэнд
2.2 мм-ээс бага фракцын үрээр ямар ч гүнд тариалсан хээрийн цухуйц багатай, үрэнд ашиглахад тохиромжгүй. Харин
2.2-
2.4 мм фракцын үрийг 6 см-ээс ихгүй гүнд, харин
2.4 мм-ээс их фракцын үрээр 8 см хүртэл гүнд тариалах боломжтой. Тариалалтын гүнийг хөрсний чийгээс гадна үрийн том жижигтэй уялдуулан дээрхи хязгаарыг харгалзан тариалах нь хээрийн цухуйцыг нэмэгдүүлэх боломжтой.
7. Газар тариалангийн төвийн бүсэд
2.2-
2.4 мм-ийн фракц болон түүнээс дээш том үрээр тариалахад ашиг
91.8-
290.1 мян.төгрөгөөр, ашигт ажиллагааны түвшинг
10.8-
30.3%-иар нэмэгдүүлэх боломжтойг тогтоов
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 30
Ишлэгдсэн тоо : 0