1. Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд анхлан төмсний тарималд эрлийжүүлгийн аргаар селекцийн ажлыг амжилттай гүйцэтгэж 200 гаруй хослолын
100.0 мянга орчим эрлийз үр, 2 сорт, 4 шинэ дугаарыг бий болголоо.
2. Төмсний эвцэлдүүлгийн үр тогтолтын амжилт нь гадаад орчны нөхцөл, хослолын онцлогоос хамаарч манай орны нөхцөлд
7.5-
47.8%-ийн хооронд хэлбэлзэж, дунджаар
26.7% байна. Эвцэлдүүлэгт эх эцгийг оновчтой сонгосноор ялангуяа нутагшсан болон ирээдүйтэй сортуудыг ашигласнаар үр тогтолтын амжилтыг 50%-д хүргэх боломжтой байна.
3. Төмсний селекцид үнэлгээний эцсийн шатны талбарт дэвшсэн удмуудад оновчтой сонголт хийхийн тулд селекцийн эхний талбарт тариалах анхдагч эх материалын тоо хэмжээнд анхаарч, 5000-аас багагүй эрлийз удам ургуулах шаардлагатай байгааг тогтоов.
4. Сортуудын хослолын чадварыг селекцийн үр ашгийн итгэлцүүрээр (СҮАИ) үнэлэхэд нутагшсан сортууд оролцсон хослолын селекцийн үр ашгийн итгэлцүүр 1.27-оос дээш, ирээдүйтэй болон шинэ сортуудад
0.75 орчим байна. Селекцийн үр ашгийн итгэлцүүр өндөртэй Impala (
2.42), Gala (1.77), Д-11-01-48 (1.39), Primadonna (1.09), CIP
390478.9 (1.07) сортуудыг сонгож хослолд оруулахад сонголтын өгөөжийн хувь, хэмжээ өсөж байна.
5. Төмсний ургац бүрэлдэхэд шууд хамааралтай, удамшил өндөртэй ургацын бүтцийн үндсэн үзүүлэлтийг тооцон үзэхэд ургацтай нийт булцууны тоо (r=
0.70**, H2=
0.43**) болон стандарт булцууны тоо (r=
0.78** , H2=
0.54**) нягт хамааралтай, өндөр удамшилтай болохыг тогтоов. Иймээс төмсний селекцид ургац арвинтай эрлийз удам, дугаарыг сонгохдоо дээрх 2 үзүүлэлтийг сонголтын тэргүүн эгнээнд тавих шаардлагатайг тоон утга илэрхийлж байна.
6. Морфологийн зарим шинж тэмдгийн удамшил, хувьслын судалгаагаар хүнсний болон чипсний зориулалтын дугуй хэлбэрийн булцуутай сорт бүтээхэд Gala, Quarta, Impala, Primadonna, Inara сортуудыг, савханцарын чиглэлийн сорт бий болгохын тулд Shepody, Leandra, Impala, Атар-1 сортуудыг донор болгож эвцэлдүүлэгт ашиглах нь үр дүнтэй байна.
7. Төмсний сортуудын ургац гангийн нөлөөнөөс хамаарч (F=
6.048, Pvalue=
0.00) эртийн болцтойд
24.0%, дунд эртийн болцтойд
20.0%, дундын болцтойд
11.0%-иар тус тус буурч байна. Харин өсөлт хөгжилтийн ялгаатай үеүүдэд ганд өртөхөд (F=
46.4, Pvalue=
0.00) бундуулалтын үе шатанд
45.3%, цэцэглэлтийн үе шатанд
18.2%, булцуу томрох үе шатанд
11.5%-иар ургац буурч байгааг тогтоолоо. Ургалтын хугацаанаас хамаарч төмсний нэн эрт, эртийн болцтой сортууд ганд мэдрэмтгий байна.
8. Судалгаа хийгдсэн жилүүдэд булцууны 2 дахь жилээс үндсэн сорилтын талбарт дахин боловсруулалтын чиглэлийн нийт 127 удам соригдсон болно. Дээрх эрлийз удам, дугааруудын тоон материалд үндэслэн дахин боловсруулалтын сортын параметрийг шинээр боловсрууллаа. Шинээр бий болох сорт нь 95-105 хоногт боловсордог, усалгаатай нөхцөлд жишиг сортоос 20%-иар илүү буюу
22.0 т/га-аас дээш ургац бүрдүүлдэг, хуурай бодисын агуулалт 24 %-иас их, цардуулын агуулалт 18 %-аас багагүй, голлох төрлийн өвчинд 5 баллаас дээш тэсвэртэй, цагаан эсвэл цайвар махлаг эдтэй, булцууны тоо
6.0 ш-ээс цөөнгүй, хадгалалт даах чадвар 90%-иас дээш байх нь тохиромжтой байна.
9.Төмсний селекцийн эрлийзжүүлгийн аргаар хуурай бодис (
26.9%), цардуулын агуулалт өндөртэй (
23.4%), дундын болцтой дахин боловсруулалтын зориулалтын Атар-1, ургацын чадавх сайтай (52 т/га хүртэл) хүнсний зориулалтын Атар-2 сортыг бүтээлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 26
Ишлэгдсэн тоо : 0