Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын гадаад худалдааны онол, арга зүйн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4513
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : худалдаа, эдийн засаг

Аннотаци

XX зууны эцэс, XXI зууны эхээр ямар ч жижиг улс орон өөрийн давуу талаа зөв ашиглаж чадвал тодорхой нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бүс нутгийнхаа хэрэгцээг, түүгээр үл барам дэлхийн зах зээлийг ч хангах бүрэн боломж нээж өгсөн нь хөгжлийн өнөөгийн үе шатны нэг чухал онцлог, шинэ чиг хандлага юм. Ийнхүү даяаршлын эриний өнөө үед гадаад худалдаа нь цэнхэр гаригийн хүмүүсийг арилжаа наймаа, мэдлэг оюун, технологийн солилцоонд уриалан дуудаж, харилцан үр ашигтайгаар оролцуулж байдаг гэрэлт бамбар нь болж байна. Дэлхийн худалдааны өсөлт зайлшгүй байх явдал нь нэгдүгээрт, улс үндэстний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон солилцоо үүний дотор гадаад худалдааны хөгжил хоёрдугаарт, дэлхийн эдийн засаг дахь үйлдвэрлэлийн зарим салбарын жигд бус хөгжил гуравдугаарт, ашиг орлого олохын тулд үйлдвэрлэлээ тогтмол өргөжүүлэх, зах зээлийн эдийн засгийн чиг хандлагатай улс орнуудын онцлох шинж чанар юм. Улс орнуудын харилцан хамаарал нэмэгдэн эдийн засгийн олон талт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн, хөгжингүй болон хөгжиж буй ямар ч улс орон глобал эдийн засагт нэгдэх болсон зэрэг олон хүчин зүйлсийн нөлөө нь орчин үеийн нөхцөлд улс орнууд дэлхийн эдийн засгийн сүлжээний нэг эд эс нь болж, харин тэдний эдийн засаг нь гадаад зах зээлээс хүчтэй хамаарах чиг хандлага давамгайлах боллоо. Ийм нөхцөлд гадаад худалдааны бараа солилцоо өсөж байгаа нь дэлхийн зах зээл өргөжиж тэлж, гадаад худалдааг хөгжүүлэх нэн таатай шинэ нөхцөл боломжийг бий болгож байгаатай холбоотой юм



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 76

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 163
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :