Шатахууны нөөцийг хадгалах явцад төрөл бүрийн эрсдэлүүд үүсэж болзошгүй бөгөөд уг судалгааны ажилд шатахууны чанарын өөрчлөлт, тоо хэмжээний дутагдал үүсэх эрсдэлүүдийг авч үзсэн. Эдгээр эрсдэлд олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд тэдгээрээс шатахууны физик химийн шинж чанар, нөөцийн агуулахын сав, тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдал, нөөцийг зохих хэмжээнд байлгах хууль эрх зүйн орчин, тоо хэмжээ-чанарын хяналт, түүний эрсдэлийн удирдлага зэргийг судалсан болно.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шатахууны нөөц, түүний эрсдэл, үүсэх аюулыг тодорхойлж тэдгээрээс үүсэх эрсдэлийг бууруулах боломжийн талаар судалгааны ажил хийгдээгүй байна. Шатахууны нөөц, түүний эрсдэлийг бууруулах зарим арга замыг тодорхойлох нь судалгааны ажлын үндэслэл болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0