Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хустайн байгалийн цогцолборт газрын уулын хээрийн ургамалжлын хөдлөлзүй



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4520
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : Ургамалжил, цаг агаарын нөлөө, бэлчээрлэлт, ургамал бүлгэмдэл, зүйлийн бүрэлдэхүүн, зүйлийн баялаг, тусгагийн бүрхэц, ургац

Аннотаци

Цаг агаарын нөхцөл, өвсөн тэжээлтний тоо толгой, бэлчээр ашиглалт зэргээс ихээхэн хамааралтай байдаг ургамалжлын судалгаа нь Хустайн байгалийн цогцолборт газрын бусад судалгааны суурь материал болдог онцлогтой. Энэхүү судалгааны ажилд 2010-2019 онд уулын хээрийн бүлгэмдлийн мониторинг судалгаагаар цуглуулсан өгөгдөл материалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, түүнээс өмнөх жилүүдийн болон бусад бүлгэмдлүүдийн өгөгдлийг олон жилийн хандлага гаргах, хэлэлцүүлэг өрнүүлэхэд ашиглав.
Ургамалжлын төлөвийг зөвхөн цаг агаараас эсвэл бэлчээрлэлтээс шалтгаалах нэг үзүүлэлт юм уу дан хослолоор гаргах нь учир дутагдалтай. Иймд аль болох олон үзүүлэлтийг харьцуулж дүгнэх нь зүйтэй. Мөн тодорхой бага орон зайд орон нутгийн хэмжээнд сонгодог загваруудын заавал нэг нь тохирох албагүй буюу олон шинж нэг зэрэг илрэх боломжтой. Зүйлийн баялаг, хагдны биомасс, ургац, экологийн бүлгийн хувьд хуурайсуу-чулуусаг, чийгсүү-хуурайсаг, үйл ажиллагааны бүлгээс алаг өвс, сөөгөнцөр ургамлууд, идэмжит чанарын хувьд онц, сайн идэмжтэй ургамлууд жилийн буюу цаг агаарын өөрчлөлтөөс илүүтэйгээр бэлчээрлэлтийн ялгаатай хэлбэрт хариу үзүүлж байсан. Тусгагийн бүрхэц, хагдны бүрхэц нь цаг агаарын болон бэлчээрлэлтийн 2 хүчин зүйлд адилхан мэдрэг байсан бөгөөд тэдгээрийн хам нөлөөнөөс хамаарч байлаа. Энэ дүн нь ХБЦГ-ын уулын хээрт ямар үзүүлэлт сонгохоос хамаарч экосистемийн загвар өөрчлөгдөх боломжтойг илтгэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 194
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :