Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дорнод Монголын хуурай хээрийн нам уулсын таримал шинэсэн ойн таксацын бүтэц ба өсөлтийн явцын судалгаа (Шилийн Богд уулын жишээн дээр)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4525
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : өндөр, диаметр, эзэлхүүн, өсөлт, нөөц, мөчир, холтос, фитомасс, сукцесс

Аннотаци

Монгол орны ойн сангийн нийт талбай
18.5 сая га. Ойн бүрхэвч-
7.9%. Ойн сангийн 40 орчим хувь нь сөрөг нөлөөлөлд өртжээ. Тухайлбал, нөхөн сэргээгүй шатсан талбай
684.0 мянган га. байна. Доройтсон ойг нөхөн сэргээх асуудал олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын Засгийн газрын албан ёсны баримт бичигт тусгагдсан байдаг. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол таримал ой буй болгон, тэдгээрийн байгалийн шинж чанарыг нь судлах явдал юм.
Судалгааны гол зорилго нь Шилийн Богд уулын унтарсан галт уулын тогооны хойд хажууд шилмүүст таримал ойн мод ургуулахад оршино.
Судалгааны зорилтууд нь дараах байдалтай байна.
1. Ой үржүүлэх газар нутгийг оновчтой сонгох

2. Тухайн бүс нутгийн байгаль, уур амьсгалын нөхцөлд дасан зохицох шилмүүст модны төрөл, зүйлийг сонгох

3. Ой үржүүлгийн ажлын хөрс боловсруулах, шилмүүст тарьц тарих зохистой аргыг боловсруулах

4. Шилмүүст модны тарьцын амьдралт, өсөлтийн хөдлөлзүйг тогтоох

5. Таримал залуу шинэсэн ойн үүсэн бүрэлдэх зүй тогтлыг илрүүлэх ба таксацын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох

6. Шинэсэн ойн газрын дээд хэсгийн фитомассын, сукцессын явцыг тогтоох зэрэг болно
.Ажлын шинэлэг тал: Ой үржүүлгийн туршилтыг анх удаа хийж, залуу шинэсэн таримал ой үүсэн бүрэлдэх зүй тогтлыг илрүүлж, эко-биобүлгийн ой үржүүлгийн шинэ аргыг боловсруулсан зэрэгт оршино.
Практик үр дүн: Урьд өмнө нь байгалийн шилмүүст ойгүй Дарьганга сумын нутагт таримал шинэсэн ой өнөөдөр өсөж, ургаж байна. Нутгийн иргэд ойн үр шим, экологийн үйлчилгээ авна.
Диссертаци нь удиртгал, 5 бүлэг, 24 дэд бүлэг, дүгнэлт, ашигласан ном зүй зэргээс бүрдсэн нийт 107 хуудастай, 19 хүснэгт, 3 схем, 8 зураг, 18 график, Хавсралт (9 хүснэгт, 13 фото зураг) зэргээс бүрдэнэ.
Диссертацын эхний бүлэгт дэлхийн ба монголын өндөр ба нам уулсад аж ахуй эрхлэх, ялангуяа нам уулсын нөхцөлд ойжуулалтын ажлын онцлогийг авч үзэв. Мөн судалгааны өнөөгийн байдал, Монгол оронд ойн хамгаалалтын ойн зурвас бий болсон түүхийг харуулсан болно.
Хоёрдугаар бүлэгт номзүйн мэдээлэл, өөрсдийн судалгаанд үндэслэн судалгаа явуулсан нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хөрс, ургамал, амьтны талаар бичив.
Гуравдугаар бүлэгт таримал шилмүүст ой бий болгох үндсэн аргууд, түүний дотор ойжуулалтын талбай ба модны төрөл зүйлийн сонголт, хөрс бэлтгэх арга, суулгац тарих хугацаа ба тэдгээрийн нягт шигүүрэл зэргийн үндэслэлтэй аргуудыг нарийвчлан тайлбарласан болно. Суулгацын амьдрах чадварыг тодорхойлох,
залуу таримал шинэсэн ойн өсөлт, хөгжлийн динамикийг тогтоох аргыг авч үзсэн
Дөрөвдүгээр бүлэгт 2 зүйлийн шилмүүст модны биологи, экологийн онцлог, модны төрөл зүйлийн дасан зохицох төлөвийг гарган өгсөн юм.
Энэ бүлэгт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд ууланд ой үржүүлгийн ажлын үндсэн үр дүнг харуулав.
Судалгааны газар: Шилийн Богд унтарсан галт уулын тогоон 5-100 налуугийн хойд хажуугийн доод хэсэг.
Үнэмлэхүй өндөр нь далайн түвшнээс дээш 1777 м. Координат: N-450 23’15” болон E-114 0 35’01”. Галт уулын хүрмэн чулуулаг дээр үүссэн 30-70 см зузаантай, хээрийн хар хүрэн хөрстэй (Баатарбилэг нар, 2021).
Таримал 17 ба 20 насны шинэсний ой бүр дээр 15х20 м хэмжээтэй туршилтын талбайг сонгон байгуулав.
Моддын тооллого, таксацын үндсэн хэмжилтийг П.Анучин (1977), З.Цогт (1993), С.Гэрэлбаатар (2011), Ч.Доржсүрэн зэрэг, (2012) нарын аргуудын дагуу хийсэн.
Одоогийн байдлаар ой үржүүлгийн үр дүнд буй болсон 20 жилийн настай таримал шинэсэн ойн дундаж
голч нь 8,8 см, дундаж өндөр 5,76 м, нийт модны тоо га-д 2480 шир., га-д
47.33 шоо метр нөөцтэй, газрын дээрх үнэмлэхүй хуурай фитомасс
29.68 тонн/га байна.
Харин 17 нас хүрсэн таримал шинэсний ойн таксацын үндсэн үзүүлэлтүүдийг өмнө дурдсан 20 жилийн настай ойтой харьцуулж үзсэн болно.
Зарим жуулчдын галтай болгоомжгүй хандсаны улмаас 2019 оны дөрөвдүгээр сард гарсан хээрийн түймэрт дээрх 17 ба 20 насны таримал ойн 1 га талбайд 1067-2650 ширхэг мод хатаж, шатсан байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Тавдугаар бүлэгт Шилийн Богд уулын таримал шинэс модны үнэмлэхүй хуурай жин ба ишний 1.3 м өндөр дэх диаметр хоёрын хооронд корреляцийн нягт хамаарал(R2=
0.9981)-тай болохыг тогтоов. Энэхүү корреляцийн хамаарал нь Pкг=
0.228 х D1.32-
0.6944 х D1.3+
0.8223 гэсэн тэгшитгэлийн хэлбэрээр илэрнэ.
Шилийн Богд уулын таримал шинэс модны газрын дээд хэсгийн фитомассын
30.1%-ийг хуурай жин,
69.9%-ийг чийг эзэлж байна. Энэхүү таримал шинэс модны газрын дээд хэсгийн үнэмлэхүй хуурай нийт фитомассын
55.5%- ийг модлог,
15.1%- ийг холтос,
20.0%- ийг мөчир,
9.4%- ийг шилмүүс тус тус эзэлнэ. Тэрчилэн энд харьцуулах зорилгоор 17 настай таримал шинэсэн ойн газрын дээд хэсгийн фитомассын хуримтлалыг харуулсан болно.
Энэ бүлэгт хуурай хээрийн ургамлын бүлгэмдэл өөрчлөгдөх үйл явцыг тайлбарлав. Шилийн Богд ууланд шинэсний залуу таримал шинэсэн ой үүсэн бүрэлдэх явц хоёр үе шаттайгаар явагддаг. Үүнд:
1. Алаг өвс- үетэнт хээрт залуу таримал шинэсэн ой үүсэн бүрэлдэх эхний үе (10-15 жил).

2. Алаг өвс- үетэн- улалжит залуу таримал шинэсэн ой өсөлт (16-20 жил).
ДҮГНЭЛТ
1. 2001 онд ой үржүүлгийн ажлыг эхлүүлснээр Дорнод Монголын хуурай хээрийн бүс нутагт Шилийн Богд унтарсан галт уулын нөхцөлд эдүүгээ арван долоо ба хорин жилийн настай таримал шинэсэн ой хэдийнээ үүсэн бүрэлджээ.

2. Судалгаанд хамрагдсан таримал шинэсэн ой нь насны 1-р ангид хамаарах өндөр нягт ба бүтээмжийн үзүүлэлттэй байна.
3 Таримал шинэсэн ой дараах таксацын үндсэн шинж чанаруудтай: дундаж диаметр
8.8 см,
дундаж өндөр
5.76 м, модны тоо, га-д 2400 шир. ургаа нөөц
47.33 м 3 га , газрын дээрх үнэмлэхүй хуурай фитомасс
29.68 тн/•га байна. Гэсэн хэдий ч хүчтэй хээрийн түймэр таримал шинэсэн ойн бүтээмжид сөргөөр нөлөөлнө.

4. Шилийн Богд уулын таримал шинэс модны үнэмлэхүй хуурай жин ба ишний 1.3 м өндөр дэх диаметр хоёрын хооронд корреляцийн нягт хамаарал(R 2=
0.9981)-тай болохыг тогтоов. Энэхүү корреляцийн хамаарал нь Pкг=
0.228 х D1.32-
0.6944 х D1.3+
0.8223 гэсэн “Polynomial” тэгшитгэлийн хэлбэрээр илэрнэ.

5. Таримал шинэсэн ойн газрын дээрх нийт фитомассын дотор хуурай жин 46%, чийг 64% байна.

6. Таримал шинэсэн ойн газрын дээрх нийт фитомассын дотор холтосгүй модлог зонхилж байна -
55.5%.
үлдсэн хэсэг нь титэм юм. Мөн жингийн хувьд мөчрүүд нь (
20.0%) давамгайлдаг ба шилмүүс (
9.4%).

7. Тогтвортой, хамгийн бүтээмжтэй таримал ойг буй болгохын тулд ой моддын зохистой нягтыг сонгохдоо өсөлтийн янз бүрийн үе шатан дахь модны иш ба титэмийн газрын дээрх массын хоорондын хамааралыг анхаарч үзэх хэрэгтэй.

8. Шилийн Богд уулын хуурай хээрийн ургамлын бүлгэмдэл өөрчлөгдөж, залуу таримал шинэсэн ой үүсэн бүрэлдэх явц хоёр үе шаттайгаар явагдана. Үүнд:
a) Алаг өвс-үетэнт хээрт залуу таримал үүсэн бүрэлдэх эхний үе шат (10-15 жил).
b) Алаг өвс- үетэнт-улалжит залуу шинэсэн ой үүсэн хөгжих (16-20 жил).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 78
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :