Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Боловсролын ташуу хэмийн технологид суурилсан хувилбарт сургалтын нэгэн загвар, нөлөөлөл, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4527
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : онол, судалгаа, арга зүйн үндэс, үзэл санаа, сургалтын загвар

Аннотаци

Хүүхдийг бүтэн хөгжүүлэх боловсролын ташуу хэмийн технологиор төрөгдсөн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтын өвөрмөц онцлогтой “МОНГЕНИ” сургуулийг урт хугацаанд өргөн цар хүрээтэй явагдсан эл судалгааны үр дүнд тулгуурлан бид дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
-Ерөнхий боловсролын албан сургуулийн сургалтад боловсролын ташуу хэмийн технологийг хэрэглэж болно.
-Хувь хүний төрмөл үнэт зүйлд нь тулгуурлан түүнийг тэгш, бүтэн хөгжүүлэх боловсролын ташуу хэмийн технологиор төрөгдөх сургалтын төлөвлөгөө нь хувьсах ба тогтмол агуулгын тэнцлийг олох, улсын ба байгууллагын стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн өвөрмөц модулан бүтэцтэй байдаг бол сургалт нь харин зэрэгцэн, төрөлжсөн, залгамж холбоо бүхий шаталсан хэлбэртэй байна.
-Боловсролын ташуу хэмийн технологиор ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг явуулах нь үйл ажиллагаа нь тогтчихсон хэвшмэл уламжлалт сургуулийн сургалтынхаас эрс өөр байна. Боловсролын ташуу хэмийн технологитой ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд тэгш хэмт чанар үгүй, харин түүнд ташуу, хэвшмэл биш, явцад дунд шийдлийг нь олох онолын хийгээд практикийн олон асуудлыг тулгарч байдаг. Энэ чанараараа, боловсролын ташуу хэмийн технологитой ерөнхий боловсролын сургууль нь удирдлагад бэрхшээлтэй ч, бэрхшээлийг үйл явцад судалгаанд суурилж шийдвэрлэх байдгаараа явцын хийгээд эцсийн үр дүн, үр өгөөжөөрөө хувь хүний тэгш хөгжлийг хангасан байдгаараа уламжлалт сургуулиас илт давуу талтай байна.
Боловсролын ташуу хэмийн технологиор төрөгдсөн модулан бүтэцтэй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг зэрэгцээ, төрөлжсөн, залгамж холбоо бүхий шаталсан хэлбэрийн уламжлалт бус-альтернатив сургалтаар хэрэгжүүлдэг, үйл явцад тулгарч буй онолын хийгээд практик бэрхшээлийг төсөл, үйлийн судалгааны үр дүнд тулгуурлан оновчтой шийдвэрлэж чаддаг, хамтын оролцоот удирдлага, явцын хяналт, шинжилгээг байгууллагын үнэт соёл болгосон ерөнхий боловсролын сургуулиар хувь хүнийг түүний төрмөл үнэт зүйлд нь тулгуурласан бүтэн, тэгш хөгжүүлж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд

1

“ ЗЭРЭГЦСЭН СУРГАЛТЫН ХЭЛБЭР".

2

“ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ХЭЛБЭР".

3

“БОЛОВСРОЛЫН ТАШУУ ХЭМИЙН ТЕХНОЛОГИ.


Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 157
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :