Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын ачааллын судалгаа.



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 3987
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Багшийн ажил, ачаалал, эрчимжилт, илүү цаг, бусад ажил

Аннотаци

Судалгаанд хамрагдсан багш нарын дийлэнх нь газарзүйн байршил, сургуулийн хэв шинж, багш нарын нас, хүйс, заадаг хичээлээс үл хамааран ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаа нь нотлогдсон. Тэдний 96,7% нь өөрсдийгөө ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаа гэж үзсэн. Судалгаанд оролцсон багш нарын 2 багш тутмын 1 нь долоо хоногийн нормативт цагаас дээш цагийн хичээл зааж, 5 багш тутмын 1 нь 300-аас дээш тооны сурагчтай ажиллаж, дунд ангийн 3 багш тутмын 1 нь 2-4 төрлийн хичээл зааж байгаа нь зөвхөн хичээлтэй холбогдох буюу албан ёсны ажлын цагийн ачаалал өндөр байгааг харуулж байна.
Үүнээс гадна багш нар сургалтын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд нормативаас 1.1 дахин, бусад ажилд
4.7 дахин их цаг, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хичээлийн түвшинд буулгах ажилд долоо хоногт 5-аас дээш цаг зарцуулдаг, 2 багш тутмын 1 нь энэхүү ажлыг ажлын бус цагаар буюу гэртээ хийж гүйцэтгэдэг нь багш ажлын бус цагийн ачаалал ихтэй байгааг харуулж байна. Багш нар ажлын ачаалал ихтэй байгаа нь зөвхөн асуулгын судалгаагаар нотлогдоод зогсохгүй Багануур дүүргийн багш нарын гэр бүл, орон нутгийн захиргаа болон боловсролын байгууллагын удирдах ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн ярилцлага болон тус дүүргийн удирдах ажилтны болон багш нарын баримт бичгийн судалгааны үр дүнгээр давхар нотлогдож буй.
Энэхүү судалгаагаар ЕБС-ийн багш нарын ажлын болон ажлын бус цагийн ажлын ачаалал нэмэгдэж, олон улсын хэмжээнд (Англи, Австрали) яригдаж буй багшийн ажлын ачааллын эрчимжилт судалгаанд оролцсон багш нарын хувьд бодитой бий болсныг тогтоосон. Багшийн ажлын ачааллын эрчимжилтэд хамаарах 1297 багшаас
21.3% нь эрчимжилтийн анхан шатанд,
62.6% нь эрчимжилтийн дунд шатанд,
15.9% нь эрчимжилтийн эцсийн шатанд байгаа нь тогтоогдсон.
Ажлын ачааллын эрчимжилтийн анхан шатанд хамаарагдах багш нарын ажлын цагийн буюу хичээл заах цагийн ачаалал нормативт цагаас давсан боловч ажлын бус цагийн ачаалал харьцангуй бага авдаг, эрчимжилтийн дунд шатанд хамаарах багш нар ажлын цагийн буюу хичээл заах цагийн ачаалал нормативт хэмжээнд боловч ажлын бус цагийн ачаалал харьцангуй ихтэй байдаг, харин эрчимжилтийн эцсийн шатанд хамаарах багш нар ажлын цагийн болон ажлын бус цагийн давхар ачаалалд ордог байна. Эрчимжилтийн шатлалын онцлог шинжээс үзвэл багшийн ажлын ачааллын эрчимжилт нь багшийн албан ёсны ажлын ачааллаас бус харин ажлын бус цагийн ачаалал өндөр байгаатай голчлон холбогдож буй.
Багшийн ажлын ачааллын эрчимжилтэд голлон нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлан үзэхэд боловсролын бодлого, төлөвлөлтийн өөрчлөлт, тухайлбал шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг, сургуулийн төвшний менежмент буюу удирдлагын зүгээс ажлын болон ажлын бус цагт хариуцуулдаг ажил үүрэг, бичиг цаасны буюу тайлан судалгаа, бичиг баримт бүрдүүлэх ажил, багшийн ажлын зохион байгуулалт зэрэг хүчин зүйлүүд голлох нөлөөг үзүүлж байгаа нь тогтоогдсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 11

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 134
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :