Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь халимаг сургагчдын үйл ажиллагаа (1921-1925)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4540
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : халимаг, монгол, сургагч, хувьсгал, өлсгөлөн

Аннотаци

Энэхүү судалгааны ажлыг “1921 оны хувьсгал дахь халимагуудын оролцоо, Хувьсгалын ололтыг бэхжүүлэх үйл хэрэгт халимаг сургагчдын оруулсан хувь нэмэр, Ардын засгийн газраас халимагтай харилцсан анхны алхмууд ба халимаг сургагчид” гэсэн 3 бүлгийн хүрэнд 9 зүйлээр авч үзлээ.
Судалгааны ажилдаа “1921 оны Монголын хувьсгалын үйл хэрэгт хилийн чанад дахь монгол үндэстний төлөөлөгчид оролцсон асуудлыг судалгааны шинэ чиглэл болгон, халимаг сургагчдын жишээн дээр тусгайлан судалж, үнэлэлт дүгнэлт өгөх” зорилго тавьж, зорилгодоо хүрэхийн тулд:
1. 1921 оны Монголын хувьсгалд оролцсон халимаг сургагчдын асуудлыг судлагдахуун болгон сэдвийн судалгааны ерөнхий тоймыг гаргах,

2. Халимгуудыг илгээсэн шалтгаан, хэрхэн бэлтгэсэн, ирсэн цаг хугацаа, тоо, нэрсийг тогтоох, мөн тэдний зорилго, үзэл санааны асуудлыг тодруулах,

3. 1920-оод оны Монгол болон Халимагийн нийгэм - улс төрийн байдлыг нэхэн судлах замаар харилцааны эхэн үеийг нээн харуулах,

4. Ардын засгийн газраас монгол угсаатны талаар явуулсан бодлогын хүрээнд Халимагийн талаар явуулсан үйл ажиллагааг тодруулах гэсэн зорилтуудыг тавьж ажиллав.
1921 оны хувьсгалын үйл хэрэгт туслах Зөвлөлтийн улаан армийн дайчдын дотор халимаг сургагчид байсан нь монгол халимаг хоёр хоорондоо ойртон харилцахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайн үед Монгол болон Халимагт нэг нэгэндээ ойртон харилцах шалтгаан аль алинд нь байсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд Монголд алба хааж байсан халимаг сургагчид гол гүүр тулгуур нь болж чухал үүрэгтэй оролцжээ.
1921 оны хувьсгалаар тусгаар тогтносон монголчууд бусад монгол угсаатнуудтай ойртон нягтрах бодлогоо орхиогүй байв. Тийм ч учраас бусад монгол угсаатнууд руу хандсан бодлогыг алгуур нухацтай явуулж Зөвлөлт Орос улсаас авах цэргийн сургагч зөвлөхүүдээ монгол угсаатнуудаараа бүрдүүлэхийг эрмэлзэж байсан бөгөөд тэдний нэг жишээ нь Монголд алба хааж байсан халимаг сургагчид юм. Тэд Монгол улсын засгийн газрын энэхүү бодлого, үйл ажиллагаанд талархалтай хандан, идэвх зүтгэлтэй ажиллаж монголчуудтай нэгэн дээвэр доор амьдрахыг хүсэж байжээ. Гэвч ЗХУ-ын гадаад бодлого болон тэдний бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн учир Монгол улсад алба хааж байсан халимаг сургагчдыг 1925 он гэхэд бүгдийг нь нутаг буцааснаар үндэс угсаа нэгтэй гэсэн халуун сэтгэлээр идэвхтэй ажиллаж байсан халимаг сурагчдын үйл хэрэг зогссон байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 60

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 112
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :