Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хятад улсын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга замын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4547
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : бус ба зам, санаачилга, тогтвортой хөгжил, газар тариалан

Аннотаци

Дэлхий нийт Газар тариалангийн үйлдвэрлэлийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны хоорондын оновчтой шүтэлцээ, уялдааг хангасан тогтвортой хөгжлийн замналаар явахыг шаардаж байна.
Судалгаанд Монгол улсын газар тариалангийн тогтвортой хөгжлийн түвшинг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн 3 дэд систем, 14 үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтээр, олон үзүүлэлт бүхий ерөнхий үнэлгээний аргаар 2005-2020 оны тоо материалыг ашиглан үнэллээ. Судалгаагаар газар тариалангийн тогтвортой хөгжлийн түвшинд эдийн засгийн дэд системийн нөлөөлөл хамгийн өндөр, нийгмийн дэд системийн нөлөөлөл хамгийн бага, байгаль орчны дэд системийн хөгжлийн хандлага ерөнхий түвшинтэй ижил байгаа ба газар тариалангийн тогтвортой хөгжлийн түвшин байгаль, цаг уурын нөхцөлөөс ихээхэн хамааралтай байна.
Хятад улсын “Бүс ба Зам”-ын санаачилга үндсэн 2 чиглэлээр Монгол улсын газар тариалангийн үйлдвэрлэлд нөлөөлөх боломжтой ба нэгдүгээрт, Хятад улсын хөдөө аж ахуйн гадаад хамтын ажиллагааны шууд нөлөөлөл, хоёрдугаарт, Монгол Хятад Орос 3 улсын эдийн засгийн коридорын бүтээн байгууллын дам нөлөөлөл гэсэн үндсэн 2 чиглэл байна.
Монгол улс өөрийн орны нөөц боломжид тулгуурлахаас гадна БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ХАА-н хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож, газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, газар тариалангийн үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 69
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :