Үхрийн аденовирусын 3 хэвшил нь үхэрт амьсгал, хоол боловсруулах замын эмгэг үүсгэдэг бөгөөд энэ нь үхрийн амьсгалын замын хам өвчний үүсгэгчдийн тоонд багтдаг, үхрийн аж ахуйнуудад эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг. Үхрийн аденовирусын 3 хэвшил нь Adenoviridae язгуурын Mastadenovirus төрөлд багтдаг бөгөөд нүдний үрэвсэл, уушигны үрэвсэл, чацга алдалт, полиартрит болон бусад шинж тэмдгүүдээр илэрдэг. Үхрийн аденовирусын 3-р хэвшлийн тархалт нь дэлхий дээр түгээмэл тохиолддог бөгөөд зэрлэг амьтадыг өвчлүүлдэг. Одоогийн байдлаар үхрийн аденовирусын 3-р хэвшлээс сэргийлэх арилжааны вакцин зах зээл дээр байхгүй байна.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь үхрийн аденовирусын 3-р хэвшлээс сэргийлэх дэд нэгжийн вакцин загварыг туршин судлах байв. Бид үхрийн аденовирусын 3-р хэвшлийн рекомбинат гексон уургийг Escherichia coli-д экспресслэн, дархлааны хариу урвалыг хулгана, ямаа, үхэрт туршин судлав. Бид дархлааны хариу урвалыг эсрэгбием, цитокины түвшингээр болон өөр өөр концентраци бүхий рекомбинат уургийн дархлааны урвалаар харьцуулсан судалсан. Судалгааны үр дүнд рекомбинант гексон уураг нь хулгана, ямаа, үхэрт дархлааны хариу урвалыг өдөөж байсан төдийгүй эхний тарилт хийснээс хойш эсрэгбиемийн түвшин хяналтын бүлгийнхтэй харьцуулахад харьцангуй өндөр байв. Рекомбинант гексон уургийн тохиромжтой тунгийн хувьд 25 мкг/тун бүхий вакцинжуулалт нь дархлааны хариу урвалыг үр дүнтэй үүсгэж байлаа. Цитокины түвшин нь дархлаажуулсан бүлгүүдэд интерферон-γ, интерлейкин-2, интерлейкин-21-ийн түвшин 4 дэх долоо хоногт бусад цитокинуудаас харьцангуй өндөр (p˂
0.05) байлаа. Хулгана болон0 ямааны туршилтанд рекомбинант гексон уургаар дархлаажуулсан бүлэгт урт хугацааны дархлаа үүсч байсан бөгөөд эсрэгбиемийн хэмжээ 2 дахь долоо хоногоос эхлэн хяналтын бүлгийнхээс их байсан ба хамгийн багадаа 16 долоо хоногийн дархлаа үүсгэж байв. Үхрийн аденовирусын 3-р хэвшлийн рекомбинант гексон уургийн дархлааны хамгаалах шинж чанар нь дэд нэгжийн вакцин хөгжүүлэн үхрийн аденовирусын 3-р хэвшилийн халдвараас сэргийлэх боломжтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0