Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Илүү тээлттэй эхийн төрөлтийн явцыг ихэс болон хүйнд үүсэх морфологи бүтцийн өөрчлөлттэй нь холбон судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4551
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : Илүү тээлт, ихэс, хүй

Аннотаци

Үндэслэл: Жирэмсний илүү тээлт нь төрөх хүчний гажуудал үүсгэдэг, перинаталь эндэгдэл, төрсний дараа цус алдалтыг нэмэгдүүлдэг эх барихын практикт анхаарал татахуйц асуудлын нэг болдог тул бид жирэмсний 41 долоо хоногоос дээш тээлттэй төрсөн эхчүүдийн эмнэлзүй, ихэс, хүйнд гарах морфологи өөрчлөлтийг судаллаа.
Зорилго: Илүү тээлттэй эхийн жирэмсний болон төрөлтийн явц, нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлс, ихэс болон хүйнд гарах морфологийн өөрчлөлтийг тогтоох.
Материал арга зүй: ЭХЭМҮТ болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгаланамаржих газруудад 2017-2018 онд үйлчлүүлсэн хэвийн 381-6 -401-6 болон 41долоо хоногоос дээш илүү тээлттэй төрсөн 1061 эхчүүдийг дагаж судалсан. Ихэс болон хүйнд морфометрийн хэмжилтийг хийж, тусгай будгийн аргаар бүтцийн өөрчлөлтийг 50 эхэд судалж, SHP2 болон P38 уургийг тодорхойллоо.
Үр дүн: Бидний судалгааны үр дүнд илүү тээлтийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж, илүү тээлттэй анхан, давтан төрөгч эхчүүдийн биеийн жин нэмэгдэх тусам илүү тээлтийн эрсдэл болж байна. Илүү тээлттэй эхчүүдэд ихсийн макро бүтцийн өөрчлөлт бага, микро бүтцийн өөрчлөлт эхчүүдийн ихсийн бичил бүтцэд шохойжилт үүссэн цэлмэнгийн эд томорч гиалинозоор солигдсон, холбогч эдийн ургалт, фиброз, гиалиноз, цэлмэнгүүдийг тойрсон фибринойд хуримтлал, трофобласт, децидуаль эсийн тоо цөөрсөн байдлаар илэрч байна.
Дүгнэлт: Илүү тээлтийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Эхийн нас, төрөлтийн тоо, эхийн биеийн жин нэмэгдэх тусам ургийн жин нэмэгдэж байгаа нь илүү тээлтийн эрсдэлт хүчин зүйл болж байна. Илүү тээлтийн үед ихсийн доторх шохойжилт (25 хувь), цэлмэнгийн эд томорч гиалинозоор солигдох (18,5 хувь), өөрчлөлтүүд илэрч байлаа. Илүү тээлттэй ихсийн сорьцонд SHP2 уургийн нийлэгжилт жигд тодорхойлогдож байна. SHP2 уургийн хүйн эдэд идэвхжил илрээгүй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 16

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 86
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :