Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалт, түүнийг боловсронгуй болгох арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4555
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : цэргийн сургалт, чадамж, мэргэжлийн ур чадвар, сургалтын тогтолцоо, хөтөлбөр

Аннотаци

Судалгааны ажлын зорилго, зорилтууд, хязгаарлалттай уялдуулан диссертацаа нь удиртгал, гурван бүлэг, төгсгөл, хавсралттайгаар боловсруулав.
Нэгдүгээр бүлэг. Ахлагч бэлтгэх арга зүйн үндэс, зарим орны туршлага - Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалтын арга зүйн үндсийг цэргийн сургалтын онол, арга зүйд тулгуурлан судлахдаа “цэрэг, цэргийн алба хаагч, цэргийн алба, ахлагчийн алба, ахлагч, цэргийн мэргэжил, мэргэжлийн цэрэг, Мэргэжлийн Зэвсэгт хүчин, Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин” гэсэн нэр томьёог тодорхой авч үзлээ. Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг хангахад Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний дийлэнх болсон ахлагч нарын гүйцэтгэх үүрэг, түүнд чиглэсэн сургалтыг бүрдүүлэхийг чухалчилж байна.
Хоёрдугаар бүлэг. Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэж буй сургалтын байгууллагын түүхэн замнал, хөгжлийг сургуулийн зохион байгуулалтын бүтэц, хэв шинж, нэрийн өөрчлөлттэй холбон 5 үе шатанд хуваан авч үзэв. Ахлагч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг сайжруулан боловсронгуй болгож, сургуулийг өнөөгийн дүр төрхөөс ирээдүйн төрхөд хүргэхийн тулд өнөөгийн төгсөгчдөдөө бүх талын дүн шинжилгээ хийж сургуулийнхаа “өнөөгийн дүр төрх”–ийг тодорхойлсны үндсэн дээр “өөрчлөлт хөгжлийн стратеги”-ийг боловсруулж хэрэгжүүлэх нь ахлагч бэлтгэх бодлогын үндэс болно. Ахлагч бэлтгэх сургалтад хийсэн SWOT шинжилгээнээс үзвэл, ахлагч бэлтгэх сургалтын бодлого, стратегийн төлөвлөгөөг боловсруулах, ахлагчийг бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Гуравдугаар бүлэг. Ахлагч бэлтгэх сургалтыг боловсронгуй болгох арга зам- Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалтын бодлого түүний агуулгыг 8 хэсэгтэй байхаар боловсруулав.
Ахлагчийн албанд элсэн орох гэж буй иргэн /ЦАХ/ цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдан, эзэмшсэн мэргэжлээсээ хамааран 25 жил алба хаах хугацаандаа мэргэжил дээшлүүлэх болон боловсролын зэрэг олгох, хөгжүүлэх сургалтуудад хамрагдан тухайн дамжаандаа дүйцэхүйц албан тушаалд томилогдон ажиллах боломжтой, үр дүнтэй, чанартай, чадамжид суурилсан, оролцогч талуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн, харилан уялдаатай эрчимтэй, шаталсан, тасралтгүй сургалтаар мэргэжлийн цэргийн мэргэшсэн ахлагч бэлтгэгдэх боломжтой хосмог сургалтын тогтолцооны хувилбарыг боловсрууллаа.
Төгсгөл-Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалтын арга зүйн үндэс, гадаадын зарим улсын туршлага дээр үндэслэн, ахлагч бэлтгэх сургалтын өнөөгийн байдалд судалгаа хийж, түүнийг боловсронгуй болгох арга замыг тавьж ажилласан бөгөөд энэхүү зорилгоо биелүүлсэн гэж үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 56
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :