Ж.Гилфордын оюун ухааны бүтцийн онол, П.Торрансын инкубатор загвар болон Т.Зиммерманы өөрийн удирдлагатай суралцахуйн онол нь энэхүү туршилт судалгааны онолын үндэслэл болж буй.
Судалгааны ажлын хүрээнд бүтээлчээр сэтгэх чадварын онол, үзэл баримтлалыг тоймлон судалж, “бүтээлчээр сэтгэх” үйл явцыг өөрийн удирдлагатай суралцахуйгаар дэмжих замаар “шүүн тунгаах” үйл явцтай уялдуулах эргээд “шүүн тунгаах” үйл явцыг өөрийн удирдлагатай суралцахуйгаар дэмжсэнээр бүтээлчээр сэтгэх чадварын хөгжлийг улам эрчимжүүлнэ гэсэн судалгааны онолын загварыг гаргасан. Энэхүү загварт үндэслэн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх арга зүйн нэгэн хувилбарыг боловсруулж, уг арга зүйн хувилбарын дагуу сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулан туршсан. “Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх дасгал, даалгавар-5” сургалтын хэрэглэгдэхүүнийг нийслэлийн 3 дүүрэг, 4 аймгийн 5-р ангийн 278 сурагчдыг хамруулан туршилт судалгааг хэрэгжүүлсэн. Сурагчдын бүтээлчээр сэтгэх чадварын түвшинг үнэлэх зорилгоор Торрансын тестийн
монгол хувилбарыг боловсруулсан. Туршилтын өмнөх үед Торрансын тестээр, туршилтын дараа Торрансын тестийн монгол хувилбарыг ашиглан сурагчдын
бүтээлчээр сэтгэх чадварын түвшинг үнэлсэн. Судалгаанд хамрагдсан сурагчдын бүтээлчээр сэтгэх чадварын түвшинг үнэлсэн өгөгдлийг эксэл болон SPSS-22 программд оруулан боловсруулалт хийж, статистикийн шинжүүрүүдээр анализ хийж,
үр дүнд дүгнэлт гаргав. Сурагчдын бүтээлчээр сэтгэх чадварын өөрчлөлтийг П.Торрансын “Бүтээлчээр сэтгэх чадварын тест”-ийг (Кронбах альфа 0,71) ашиглан үнэлгээ хийхэд туршилтын дараах сурагчдын бүтээлчээр сэтгэх чадварын өөрчлөлт нь үгэн (T=9,7; р=0,000) болон зурган
тестийн (Т=14,0; р=0,000) Т тестийн шинжилгээний хувьд статистикийн ач холбогдолтой гарсан тул “Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх дасгал, даалгавар”
сургалтын хэрэглэгдэхүүн нь сурагчдын бүтээлчээр сэтгэх чадварын түвшинд нөлөөлөөгүй” гэсэн тэг таамаглал няцаагдсан. Ингэснээр бидний тавьсан судалгаанызорилго, зорилт биелэгдсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0