Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд өндгөвч уйланхайжих хамшинжийг илрүүлж, эмнэлзүй, өндгөвч сэдээх эмчилгээний үр дүнг судлах
Материал, арга зүй: Судалгааг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эх барих Эмэгтэйчүүдийн Эмнэлэгийн Үргүйдэл, Нөхөн Үржихүйн тасгийг түшиглэн 2019-2021 онд үргүйдэл анх удаа оношлогдсон 1334 эмэгтэйчүүдийн дунд Роттердамын шалгуураар Өндгөвч уйланхайжих хамшинж онош батлагдсан 114 эмэгтэйг сонгон авч эмнэлэгт суурилсан эмнэлзүйн ажиглалт болон тохиолдол хяналтын судалгааг хийлээ. Судалгааг эхлүүлэхдээ эмэгтэйчүүдээс Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооноос баталсан “Таниулсан зөвшөөрлийн хуудас”-аар зөвшөөрөл авч, 4 бүлэг, 58 асуулт бүхий судалгааны карт ашиглан мэдээлэл цуглуулсан бөгөөд эмгэг хирсутизмийг Ферриман-Галльвейн оноогоор, батгыг Фантагийн шалгуураар, арьсны эмгэг нөсөөжилтийг их биеийн нимгэн арьстай хэсгүүдээр тус тус илрүүлэх, хэт авиан шинжилгээгээр өндгөвч, умайн бүтэц үйл ажиллагааг үнэлэн судалгаанд хамрагдагсдын хүн амзүй, эмнэлзүйн шинжүүдийн онцлогийг тогтоосон. Харин биеийн жингийн индексийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын аргачлал (2009 он), бодисын солилцооны хамшинжийг илрүүлэхдээ Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооны шалгуурыг ашиглан тус тус тодорхойллоо. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн (судалгааны бүлэг n=114, хяналтын бүлэг n=54) сийвэнгийн даавар, өөх тосны үзүүлэлтийг шинжлэхдээ Герман улсад үйлдвэрлэсэн Roche Diagnostics GmbH, D-68298 Mannheim компаний урвалж бодисыг ашиглан стандарт протоколын дагуу Япон улсад үйлдвэрлэсэн Roche-Hitachi Cobas e-411 бүрэн автомат анализатор ашиглан ЛД, ФСД, эстрадиол, Р4, PRL, БСД, Т, АМД, ХГД даавруудыг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар шинжиллээ. Өндгөвч сэдээх эмчилгэний үр дүнг тооцохдоо ӨУХШ бүхий 109 эмэгтэй, ӨУХШ-гүй 54 эмэгтэйд зөөлөн сэдээх эмчилгээ (кломифен цитрат+бага тунтай гонадотропин даавар)-г протоколын дагуу хийж жирэмсэлсэн болон жирэмслээгүй эмэгтэйчүүдэд эмнэлзүйн онцлогийг эмнэлзүйн ажиглалт судалгаагаар тодорхойллоо.
Үр дүн: Судалгаанд хамрагдсан үргүйдэлтэй 1334 эмэгтэйчүүдийн дунд
8.5% (114) нь ӨУХШ-тэй, Роттердамын 3 шинжээр
44.7%, өндгөн эс гадагшлалтгүй мөчлөг ба андроген ихсэлтээр
3.5%, андроген ихсэлт ба өндгөвч уйланхайжилтаар
12.3%, өндгөн эс гадагшлалтгүй мөчлөг, өндгөвч уйланхайжилтаар
39.5% нь онош батлагдсан. ӨУХШТ-тэй эмэгтэйчүүдэд 57% нь анхдагч үргүйдэлтэй,
81.6% нь хүүхэдгүй,
80.7% нь биений юмны мөчлөгийн алдагдалтай,
34.2% нь биеийн жингийн илүүдэлтэй,
29.4% нь таргалалттай,
61.5% нь хирсутизмтэй,
50.9% нь батга гардаг,
36.8%-д нь БСХШ тус тус илэрлээ. Роттердамын 3 шалгуураар ӨУХШ онош батлагдсан эмэгтэйчүүдэд АМД-ын дундаж (
7.0±
4.2 нг/мл, p=
0.001, оношилгооны өвөрмөц чанар 86%, мэдрэг чанар 88%, p=
0.001), БСХШ-ийн илрэл (
64.3%, p=
0.01) илүү өндөр ажиглагдлаа. Өндгөвчийн зөөлөн сэдээлтээр нийт 22 (
20.2%) тохиолдол жирэмсэлсэн ба эдгээр эмэгтэйчүүдийн өндгөвчний СФТ (p=
0.01), эзлэхүүн (p=
0.007) бууралт, умайн салстын зузаан (
0.8см, p=
0.04) нэмэгдэх зэрэг нь жирэмслээгүй эмэгтэйгээс ялгаатай байсан. Түүнчлэн зөөлөн сэдээлтийн дараа үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдийн
41.2%, бэлгийн харьцаа зөвлөсөн тохиолдолд
18.6%, үр цацах эмчилгээ хийсэн тохиолдолд
12.1% нь жирэмсэлсэн байна. Харин ӨУХШ-гүй хяналтын бүлэгтэй харьцуулахад сэдээлтийн явц, жирэмслэлтийн үр дүн зэрэг нь бүлэг хооронд ойролцоо түвшинд байлаа.
Дүгнэлт:
1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн
8.5 хувьд (114) өндгөвч уйланхайжих хамшинж илэрсэн бөгөөд Роттердамын шалгуурын гурван шинжээр
44.7%, өндгөвч уйланхайжилт, өндгөн эс гадагшлалтгүй мөчлөг хоёр шинжээр
39.5% нь онош батлагдлаа.
2. Роттердамын гурван шинжээр онош батлагдсан тохиолдолд бодисын солилцооны хамшинж илүү давамгай (
64.3%, p=
0.015) илэрч байсан бөгөөд эдгээр эмэгтэйчүүдэд биений юмгүйдэл (p=
0.016), эмгэг нөсөөжилт (p=
0.015), өндгөвчний эзлэхүүн ихсэх (p=
0.010) шинжүүд бодисын солилцооны хамшинжгүй бүлэгтэй харьцуулахад давамгай ажиглагдаж байна. ӨУХШ-ийн үед сийвэнгийн ЛД/ФСД-ын харьцаа
2.0 ихсэх (өвөрмөц чанар 89%, мэдрэг чанар 90%, p=
0.0001), АМД (өвөрмөц чанар 86%, мэдрэг чанар 88%, p=
0.001)-ын түвшин өндөр тодорхойлогдох нь оношилгооны өндөр ач холбогдолтой байна.
3. Үргүйдэлтэй, ӨУХШ-тэй 109 эмэгтэйд өндгөвч зөөлөн сэдээх эмчилгээ хийхэд 22 тохиолдол (бэлгийн харьцаагаар
18.0%, (p=
0.06), үр цацах эмчилгээгээр
12.1% (p=
0.23), үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр
41.2% (p=
0.02)) жирэмсэлсэн. ӨУХШ бүхий эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн үр дүн, эмнэлзүйн онцлогийг ӨУХШ-гүй, насны бүлэгт ойролцоо үргүйдэлтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад ойролцоо түвшинд байгаа нь зөөлөн сэдээлтийг өндгөвчний нөөц харилцан адилгүй түвшний эмэгтэйчүүдэд хэрэглэхэд тохиромжтой болох нь ажиглагдлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0