Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хотжилтын түвшинд нөлөөлөх хүчин зүйлсийн суудалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4569
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : газрын хотжилт, хүн амын хотжилт, газар ашиглалт, газрын бүрхэгвч марковын загвар

Аннотаци

Өнөөдөр дэлхийн хүн ам 20-р зууны дунд үеийнхээс бараг гурав дахин нэмэгджээ. 1950 онд
2.5 тэрбум хүн байсан бол 2022 оны эцэс гэхэд дэлхийн хүн ам
8.0 тэрбум болж, 2010 оноос хойш нэгтэрбум, 1998 оноос хойш 2 тэрбумаар нэмэгдээд байна. Хүн амын энэхүү хурдацтай өсөлтийг даган дэлхий улам бүр хотжих боллоо.
Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдарч байгаа бол 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр орчим хувь хотод амьдрах болно гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ.
Хотжилтын хурд болон түвшин хоорондоо холбоотой байдаг тул бүс нутгийн хэмжээнд хотжилтын дүн шинжилгээ хийхдээ хотжилтын хурдыг хотжилтын хувьтай тэнцүү түвшинд харьцуулдаг.
Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагыг харахад зевхөн хөгжингүй орнуудад төдийгүй хөгжиж буй орнуудад, том жижиг аль ч хотууд орон зай, талбайн хувьд есөн нэмэгдэхээс гадна хүм ам эрчимтэй өсөж, хот орон зайн хувьд улам тэлэж нэмэгдсэнээр хотуудын тогтвортой хөгжлийг бий болгохын тулд хотуудын өсөлтийг амжилттай удирдаж хотжилтын чанарыг сайжруулах асуудалд ихээхэн анхаарах боллоо.
Хотжилтын түвшин, хотжилтын чанарыг тогтмол сайжруулах, хотжилтын хэлбэрийг илүү оновчтой сонгох, хотжилт ба тогтвортой хөгжил хоорондын харилцан ашипгай нөхцлийг дэмжих нь дэлхий нийтийн хандлага юм
(Lin, Li, & Ma, 2018). Хотжилтын түвшнийг тодорхойлоход хүн ам, газрын хотжилтын асуудлыг хамтад нь авч үздэг (Chen, Zhang, Wu, & Chen, 2010), (Han & Li, 2020). Хүн амын хотжилт гэдэг нь хөдөөгийн хүмүүс хотод суурьших үйл явц бөгөөд хэмжигдэхүүн нь хот суурины хүн амын эзлэх хувь, хотжилтын түвшнээр илэрхийлэгддэг. Газрын хотжилт нь хот суурин газрын орон зай тэлэх, түүний гол төлөөлөл болох барилгажсан
газрын хэмжээ нэмэгдэх үйл явц юм.
Хүн ам, газрын хотжилтын түвшинг зохицуулж уяалдуулах явдал нь хүн ам, газрын хотжилтын чанарыг илэрхийлэх чухал хэрэгсэл болно.
Иймээс бид энэхүү судалгааны хүрээнд хүн амын болон газрын хотжилт хоорондын харилцааг шинжилж, хотуудын хөгжлийн хурд, чанараас хамааруулан хотжилтын хөгжлийн хосолсон тувшнийг тодорхойлох, хотжилт түүнд нөлөөлөх хүчин зүйлс, тэдний нөлөөллийг тодорхойлох асуудлыг үндсэн зорилго болгон авч үзлээ. Энэхүү судалгаа нь хүн ам зүйн болон газрын хотжилтын асуудлыг хамтад нь авч үзэх, хотжилтонд нөлөөлөх хүчин
зүйлсийг бүрэн хамруулж тооцоолохыг зорьсноороо онцлогтой.
Энэхүү судалгааны зорилгодоо хүрэхийн тулд сэдвийн хүрээнд хийгдсэн онолын болон эмпирик судалгааны гадаад, дотоод эх сурвалжийг цуглуулан сэдвийн судлагдсан байдлын тойм боловсруулсан. Энэ ажлын хүрээнд хотжилт, хотжилтын чанар, хөгжлийн түвшиний талаарх гадаад, дотоодын судлаачдын хийсэн судалгааны өгүүлэл, материалтай танилцаж тоймлон нэгтгэсэн. Мен Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотуудын
байгаль-нутаг дэвсгэрийн болон нийгэм-эдийн засгийн нөхцөл нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг
оролдлоо.
Хүн амын ба газрын хотжилт хоорондын харилцан үйлчлэлийг үнэлэхийн тулд хүн амын ба газрын хотжилтын хоорондох хөгжлийн хурд, түүний хосолсон хөгжлийн үнэлгээгээр хүн амын болон газрын хотжилтын өсөлтийн хурдыг геометрийн өсөлтийн аргаар тооцож харьцуулсан, хүн амын ба газрын хотжилтын хоорондох хөгжлийн үнэлгээгээр хүн амын болон газрын хотжилтын чанарын индекс, тэдгээрийн хосолсон түвшин, хотуудын
хөгжлийн түвшин, хотжилтын түвшний өөрчлөлтийг тооцоолсон. Судалгаанд хоёр системийн хөгжлийн хоорондын хамаарал, хосолмол байдлыг үнэлэхэдээ "хосолсон хөгжлийн түвшний загварыг ашигласан болно.
Эдгээр арга, загварчлалыг ашиглан хүн амын хотжилт, газрын хотжилт хоорондын хөгжлийн харилцааг шинжилж. хөгжлийн хурд, чанараас хамааруулан хотжилтын хосолсон хөгжлийн түвшнийг тодорхойлох, хотжилтод урт хугацаандаа ямар хүчин зүйл, хэрхэн нөлөөлөхийг тодорхойлов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 7

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 115
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :