Тус бүтээлд Баянхонгор аймгийн Нутагт орших Түйн голын дунд урсацын дагуу газраас МЗТСХЭ-ийн олж илрүүлсэн хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалт газруудын чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулж, Монголын палеолитын судалгаанд эзлэх байр суурийн асуудал, он цаг харилцаан хамаарал зэрэг өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзсэн. Түйн голын баруун эргийн 19, зүүн эргийн 35 дурсгалт газрын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагаа-хэв шинжийг тодорхойлон, тухайн үйлдвэрлэлийг бүс нутгийн быолон хөрш зэргэлдээх палеолитын дурсгалт газруудтай харьцуулан, он цагийг тодруулан дотор нь үечлэн авч судалсан нь судалгааны чухал ач холбогдолтой. Түйн голын хөндийн чулуун зэвсгийн бууц, суурингуудын нийт олдвор хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулсан нь энэхүү судалгааны шинэлэг тал юм. Тус бүтээл нь удиртгал, 4 бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт зураг, хүснэгтүүдээс бүрдэнэ. Түйн голын хөндийн дурсгалт газрын чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнээс харахад дунд палеолитын үеэс дээд палеолитын төгсгөл үе хүртэлх хөгжлийн нэгдмэл чиг хандлага бүхий чулуун зэвсгийн үйлдвэрлэл байсан нь тодорхой байгаагийн дээр тус бүс нутагт тухайн цаг хугацаанд эртний хүмүүс харьцангуй шигүү амьдарч байжээ
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0