Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Морин хуурын домог яриан судлал /монгол бичгээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4502
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : МОРИН ХУУРЫН ДОМОГ ЯРИА, ТЕКСТ, ДҮР МОТИВ, ЗАНШИЛ БЭЛГЭДЭЛ, УЛАМЖЛАЛ ТАРХАЛТ

Аннотаци

Тус өгүүлэлд морин хуурын үүслийн домгийг цуглуулан төрөлжүүлж, түүний мотивыг задлан, домгийн дүр, ёс заншлаас монголчуудын бэлгэдэл сэтгэлгээг сүвэгчилсэн юм. Морин хуурын домог нь урлагийн олон төрөлд шилжин уламжлагдаж байгааг судлан шинжлээд, уламжлал шинэчлэлийн баялагжлыг дэлгэн өгүүлэхийг зорьжээ. Өгүүлэл удиртгал, гол зохиол \дөрвөн бүлэг\, ном зүй, дагалдуулал зэрэг бүтэцтэй. Удиртгалд сэдэв сонгосон шалтгаан, зорилго, судалгааны ач холбогдол, арга зүйг тоочиж, судалгааны эх хэрэглэгдэхүүн, эмхэтгэл судлалын байдлыг монгол улс, дундад улс, бусад орон газар гэж хураангуйлан тоочсон байна. Морин хуурын домгийн текстыг цуглуулан бүртгэж, дүр мотив, бэлгэдэл сэтгэлгээ, уламжлал тархалтыг судлахаар зорилго болгож, байцаах, ангилах, задлах, харьцуулах аргыг нөхцөлдүүлэн, зан үйлийн зүй, соёл судлал, гоо зүйн онол аргыг ашиглан хэрэглэв.
Нэгдүгээр бүлэгт, морин хуурын үүслийн домгийн текстыг аль болохоор бүрэн цуглуулж, бүртгэн харьцуулж, дүр өгүүлэмжийн үүднээс ангилан, текстэд задлал хийж, морин хуур нь эмгэнэл гашуудал хийгээд туурвигчийн сэрэл мэдрэмжээр үүдэгдэн бүтээгдсэн тухай нотлон өгүүлсэн болно.
Хоёрдугаар бүлэгт, домгийн дүр болон мотивыг шинжилж, Хөхөө Намжил, Сүх зэрэг дүрүүд нь нийгэм цаг үеэ даган хэв шинжит дүр болон хувьсан өөрчлөгдсөн байгааг нотолж, хайчлагдах, харвагдах, зүүдлэх, амилуулах зэрэг гол мотивууд цагийн уртад хуучин хэвээр хадгалагдан үлдсэн болохыг шинжлэн нотолж билээ.
Гуравдугаар бүлэгт, морин хуурыг үүдэн уламжлагчдын аман мэдлэг, хууч ярианд тулгуурлан морин хуурын домгийн үзэл сэтгэлгээ, утга бэлгэдэл, зан үйл талаас нь ёс заншил, цээр, бэлгэдэл зэргийг тоочин өгүүлэв.
Дөрөвдүгээр бүлэгт, орчин үед морин хуурын домог зөвхөн ам болон бичгээр уламжлагдахаа болиод тоглолтын урлаг буюу бусад урлагийн төрөлд шилжин шинэ өнгө төрхөөр түгэн тархаж буйг баримт жишээгээр нотлон харуулсан болно. Мөн домгийн олон хувилбараас тархалтын байдлыг тодолж, эл бүс нутагт ямар онцлогтой дэлгэрснийг дурдсан байна.
Өгүүллийн дагалдуулал хэсэгт, морин хуур нь одоох эринд хэрхэн уламжлагдаж буйг хээрийн шинжилгээний судалгаагаар улам тодруулан, олон янзын хэв загвар бүхий морин хуур буй болсныг бодитой гэрэл зургаар хавсарган харуулж, өгүүллийг улам амьдлаг болгохыг зорьжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 82
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :