Иммуноглобулин А (IgA) нефропати нь түгээмэл тохиолдох бөөрний түүдгэнцрийн үрэвсэл бөгөөд ялангуяа Азийн орнуудад өвчлөлийн хувь өндөр, бөөрний эдийн шинжилгээний 30-40%-г эзэлдэг. IgA нефропатитай өвчтний өвчтний 20-30% нь өвчин эхэлснээс хойш 20 жилийн дараа бөөрний өвчний эцсийн шатанд хүрдэг байна.
Зорилго Бага зэргээр шээсээр уураг алдаж байгаа эсвэл гематуритай IgA нефропатитай өвчтөний эмнэл зүй ба эмгэг судлал, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, тавиланг судлах
Судалгааны арга зүй 1993 оны 1 сар-2009 оны 10 сар хооронд БНХАУ-ын Шанхай хотын Фуданы их сургуулийн харъяа Жуншан эмнэлгийн Бөөр судлалын клиникт бөөрний эдийн шинжилгээгээр батлагдсан IgA нефропати (хоногийн шээсний уураг <1г/24 цаг, гематури илэрсэн ба илрээгүй, сийвэнгийн креатини <133 μмол/л)гэж оношлогдсон 316 өвчтний эмнэл зүй болон бөөрний эмгэг судлалын бүтэц зүйн өөрчлөлт, өвчний тавиланг уялдуулан ретроспектив аргаар судлав. Бөөрний эдийн бүтэц зүйг Ли ангилалын дагуу үнэлж, эмгэг бүтцийн эрсдлийг олон хүчин зүйлт логистик регрессийн анализ хийв. Мөн Каплан Мэйэр анализийн аргаар 74 IgA нефропатитай өвчтөний тавиланг судлав.
Судалгааны үр дүн Нийт өвчтөнөөс эрэгтэй 123, эмэгтэй 193; Шээсний хам шинж : дан гематури 24(
7.9%) , гематури ба протейнури 267(
84.5%), дан протейнури 25(
7.9%); Бөөрний архаг өвчний I үеийн-
76.9%, II үеийн-
20.9 %, III үеийн-
2.2 % өвчтөн тус тус байв. Нийт өвчтний
31.4%-д Лигийн 3-р зэргээс дээш,
16.4%-д артерийн даралт ихсэл тус тус илэрчээ. Олон хүчин зүйлийн Logistic регрессийн анализээр статистик боловсруулалт хийхэд өвчтний шээсний уураг, сийвэнгийн креатинин болон гемоглобины түвшин нь бөөрний эдийн харьцангуй хүнд зэргийн ( Lee III зэрэг ба түүнээс дээш ) бие даасан халгаат хүчин зүйлс болох нь батлагдав (P<
0.01, одд харьцаа
8.564,1.031,
0.975). Бид бага зэргээр шээсээр уураг алдаж байгаа эсвэл гематуритай IgA нефропатитай өвчтөний 15, 10 ба 5 жилийн амьдрах чадвар нь
98.1%,
93.1%,
93.1% тус тус байв.
Дүгнэлт Бага зэргээр шээсээр уураг алдаж байгаа эсвэл гематуритай IgA нефропатитай өвчтөний зарим хэсэгт хүнд зэргийн эмгэг бүтэц зүйн хүнд зэргийн өөрчлөлт, бөөрний үйл ажиллагааны алдагдал илэрч байв. Өвчтний шээсний уургийн хэмжээ, сийвэнгийн креатинин, цусны гемоглобины түвшин нь бөөрний эдийн эмгэгийн хүнд зэргийн өөрчлөлтийн бие даасан халгаат хүчин зүйлс болно. Бөөрний биопсийн шинжилгээ нь бага зэргээр шээсээр уураг алдаж байгаа эсвэл гематуритай өвчтөний оношилгоо, хувь хүнд тохирсон эмчилгээг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0