2007 оноос эхлэн Баруун Монголын Улаан Дэл циркони-газрын ховор элементийн (ГХЭ) хүдэржилт бүхий талбайд эрэл, геологийн зураглал, дээжлэлт хайгуул өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. Хээрийн ажлын үр дүнд уг талбайд эдийн засгийн ач холбогдолтой байж болох олон тооны шүлтлэг дайкуудыг илрүүлэн, нөөцийг тооцож үнэлсэн. Тухайн талбайн геологийн зураглалыг анх удаа хийж гүйцэтгэсэн бөгөөд шүлтлэг чулуулагт агуулагдах ГХЭ-агуулсан эрдсүүдийг анх удаа илрүүлэн тогтоосон. Циркони-ГХЭ хүдэржилтийн гарал үүслийг хээрийн судалгааны ажлууд, силикатын, эрдсийн химийн найрлага, тоон шинжилгээнүүдийг ICP-MS, XRF, MLA, рентген дифракцийн болон петрологи-минералогийн шинжилгээ, судалгааны ажлуудаар судалсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0