Дэлхий ертөнцийн нийтлэг тулгамдсан асуудлын нэг нь сэтгэцийн асуудал юм. Сүүлийн үед эрүүл мэнд гэж юу болох тухай ойлголт эрс өөрчлөгдөж биеийн эрүүл мэнд гэдэг ерөнхий ойлголтыг сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтуудыг багтаасан өргөн утгаар ойлгодог болсон. XXI зууны орчин үеийн хүнд мэдээллийн асар хурдацтай урсгалын орчинд амьдарч сурах, тасралтгүй боловсрох нөхцөлийг буй болгох, бие хүн өөрөө өөртэйгөө зохицож, өөрийгөө жолоодож сурахын тулд сэтгэл судлал, эрүүл мэндийн ухаан, гоо зүй, ёс зүйн тодорхой мэдлэгүүдийг эзэмших шаардлага тулгарч байна.
Судалгааны ажлын зорилго Оюутны сэтгэцийн эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлуудыг илрүүлэн, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын арга Сэдвийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэхдээ тоон болон чанарын судалгааны арга, ганцаарчилсан ярилцлага хийх, олон улсад түгээмэл ашиглагддаг стандарт асуумжуудыг ашигласан.
Нас, хүйс, үндсэн захиргаа, одоо оршин суугаа хаяг, хүмүүжлийн хэв маягийг судлахын тулд нэмэлт асуумжийг цахим хэлбэрт оруулж гарсан үр дүнг хэрэглэгдэхүүн болгосон.
Дүгнэлт Бид Монгол улсын их, дээд сургуулийн оюутан залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, дээшлүүлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий судалгааны ажилдаа тулгуурлан дараах дүгнэлтийг хийлээ.
Оюутан залуучуудын эрүүл мэнд, бие бялдар, сэтгэлзүйн оновчтой байдлыг хангах гол арга зам бол эрүүл амьдралын хэв маягийг хадгалах явдал юм. Сэтгэцийн тулгамдсан асуудал нь хүн болгонд тохиолддог энгийн зүйл мэт боловч зөв аргаар зохистой шийдвэрлэж, стресс бухимдлаа зөв тайлж сурахгүй бол хувь хүн ганцаардах, нийгмийн идэвх, ажлын бүтээмж буурах эсвэл элдэв буруу зуршлуудад автах, архидан согтуурах, ажил сургуулиа таслах, хаях, сурч боловсрох чадварт нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулдаг байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн шалгуур нь дасан зохицол, нийгэмшил, хувь хүн хүмүүнжих ойлголтой холбоотой тул оюутны дасан зохицох чадвар сайтай байх нь амжилттай суралцах боломж илүү өндөр байгааг статистик ач холбогдолтой (p=
0.017) бидний судалгаа харуулсан. Их дээд сургуулийн оюутны сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол нь нийгэм, эрүүл мэнд, анагаах ухаан, сэтгэл зүй, боловсрол судлал зэрэг олон шинжлэх ухааны зааг дээр хөгжиж буй энэ цагт харилцаа хандлага, хамтын амьдралд оюутнууд сэтгэл зүйн хувьд хэрхэн дасан зохицож суралцахад чиглэсэн мэдлэг, дадал, чадвар олгоход бид анхаарч загвар хөтөлбөрийг гаргасан болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх багшийг бэлтгэх хэрэгцээ, нөгөө талаас сургалтын төлөвлөгөө, сургуулийн хөгжлийн стратегид тусгаж албан сургалтын орчин нөхцөлийг сайжруулахаас гадна насан туршийн боловсрол, дадал зуршлыг бий болгох нь эхний шийдэх санаа гэж бид үзсэн.
Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэг чухал хүчин зүйл бол оюутныг биеийн тамираар эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах хэлбэрийг улам бүр хөгжүүлэн сайжруулахын зэрэгцээ бие даасан биеийн тамирын хичээлүүд чухал байна. Дасгалыг хичээлийн үйл явцад оруулснаар оюутнуудын ажлын чадамж дээшилж, удаан хугацаагаар хадгалагдах, хурдтай ажиллах, хурдан сэргэх, сэтгэл зүй болон сэтгэл санааны тогтвортой байдалд ордог байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0