Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эрдэс болон карбон суурьтай материалын хүнд металл (Cr(VI), Cu(II), Pb(II)) шингээх идэвхийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.4 Химийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4598
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : ЦЕОЛИТ, ИДЭВХЖҮҮЛСЭН НҮҮРС, 3-АМИНОПРОПИЛТРИЭТОКСИСИЛАН, ТЕРМОДИНАМИК, КИНЕТИК, ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛИЙН МЕХАНИЗМ, СААД БОЛОГЧ КАТИОН

Аннотаци

Энэхүү ажлын хүрээнд цахиур органик мономер (3-аминопропилтриэтоксисилан) ашиглан Цагаан цавын ордын байгалийн цеолит болон Тавантолгойн ордын идэвхжүүлсэн нүүрсийг модификацид оруулж, гарган авсан материалаар усан орчноос хром (VI), зэс (II), хартугалга (II) зэрэг хүнд металлуудыг ялгах судалгааг туршилтын орчин, хугацаа, температур, металл ионы анхны концентрацаас хамааруулан судлаж, шингээгч материал болон металлын ионуудын хоорондын харилцан үйлчлэлийн урвалын тэгшитгэлийг бичив. Туршилтын үр дүнг багажит шинжилгээгээр (XRD, EDS, SEM/EMPA, BET ба FT-IR) баталгаажуулав. Гарган авсан шингээгч материалуудын Cr(VI), Cu(II) ба Pb(II) ионыг шингээх процессын термодинамикийн үзүүлэлтүүдийн холбогдол (∆G<0, ∆H>0 ба ∆S>0, Ea>20 Kж/моль) болон кинетик чанарт үндэслэн систем дэх процессын хурдыг тодорхойлох үе шат нь 2-р эрэмбийн химийн урвал болохыг тогтоов. Шингээлтийн изотермийн судалгаагаар Лэнгмюрийн изотермийн загварын дагуу шингээлт явагдах тогтоов. Мөн гарган авсан шингээгч материалууд нь усан уусмалаас Cr(VI), Cu(II) ба Pb(II) ионуудыг салгах боломжтой гэж үзэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 115
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :