Барилгын хучилтын металл бүтээцийн гал тэсвэршлийг сайжруулахын тулд Монгол улсад өргөн хэрэглэгдэж байгаа галаас хамгаалах материалууд /шүршдэг базальт чулуун хөвөн, гипсэн хавтан, галаас хамгаалах будаг/ металл бүтээцийн гал тэсвэршилд хэрхэн нөлөөлж байгааг хүснэгт өгөгдлийн арга, хялбаршуулсан арга, тоон загварчлалын арга болон туршилтын аргаар тодорхойлж, үр дүнг харьцуулав. Судалгааны үр дүнд үндэслэн базальт чулуун хөвөнгөөр хамгаалсан металл бүтээцийн гал тэсвэршлийг үнэлэх номограмм, базальт чулуун хөвөнгийн зузааныг тодорхойлох номограмм, хялбар томьёо болон металл бүтээцийн гал тэсвэршлийг үнэлэх программ хангамж боловсруулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 34
Ишлэгдсэн тоо : 0