Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Насанд хүрэгсдийн HBV, HCV, HDV-ийн шалтгаант архаг үрэвслийн эмчилгээний хяналт



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4601
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг :

Аннотаци

Монгол улс элэгний хавдрын тохиолдол нас баралтаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь улсын хэмжээнд нийт нас баралтын хоёрдугаар том шалтгаан юм.Элэгний хатуурал, элэгний эсийн өмөнгийн голлох шалтгаан болох гепатитын В, С вирүсийн халдварын тархалт 2008 онд хийгдсэн судалгаагаар 16-24% байжээ.3,9,172,2,211 HCV-ийн архаг халдварын эсрэг ВШНЭ (DAA) эмчилгээ, нуклеозидын аналог (NAJ-ийг HBV-ийн эмчилгээнд тууштай хэрэглэсэн нь дэлхий дахинаа вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст маш олон эерэг үр дүнгуүд үзүүлсэн бөгөөд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд ВШНЭ нь Монгол улсад 2016 оноос нэвтэрч гепатитын С вирүсийн архаг халдвартай хүмүүст бодит үр дүнгээ өгсөөр байна. Хэдийгээр Монгол улсын хүн амын дунд вирүст архаг гепатитын тархалтыг шинэчлэн тоггоож, гепатитын В, С вирүсийн эсрэг эмийн эмчилгээний үр дүнг үнэлж судалсан судалгаа хараахан хийгдээгуй байгаа болон С вирүст шууд нөлөөт эмийн эмчилгээний үр дүнг үнэлэх, сөрөг нөлөөг судлах шаардлагатай болсон.
Эмнэлзүйн хувьд харьцангуй эрүүл насанд хүрсэн хүн амын дунд HBV, HCV ба HDV халдварын тархалтын түвшинг шинэчлэн тогтоож, вирүсийн эсрэг эмчилгээний үр дүнг судлах.
Гепатитын В, С болон D вирүсийн халдварын тархалт хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалсан. HCV-ийн ВШНЭ эмчилгээний үр дүнг, HBV ба HDV-ийн дан болон хавсарсан архаг халдварын эмчилгээний үр дүнг судлахдаа проспектив кохорт загвар ашиглан хийсэн. Бид судалгаандаа 4 бүсээс тус бүр нэг, Улаанбаатар хотын 7 дүүргээс тус бүр 1 хорсюг сонгож нийт 17 өрхийн ба сумын эмнэлэгт 20-иос дээш насны хүмүүс хамруулав. Гепатитын В, С вирүсийн эсрэгтөрөгч, эсрэгбиеийг тодорхойлох шинжилгээг иммунохроматограф аргаар судалгаанд оролцогчийн дэргэд нь, дараа нь Фөрмент Холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын аргаар Элэгний төв лабораторийг түшиглэн тодорхойлсон, Бодит хугацааны Полимеразийн Гинжин Урвал (бхПГУ)-ын аргаар HBV-DNA, HCV-RNA ба HDV-RNA шинжилгээг хийсэн. Судалгаанд HBV-ийн эсрэг нуклеоз(т)ид аналог (НА) Тенофовир дизопроксил фумарат 300 мг (TDF), Энтекавир моногидрат
0.5 мг (ETV) эмчилгээний явц үр дүнг судалсан. HCV-ийн халдвартай өвчтөнүүдэд вирүсийн эсрэг шууд нөлөөт (ВЭШН) эм болох Софосбувир/Ледипасвир 400/90 мг эмээр 12-24 долоо хоногийн турш HCV-ийн халдвартай 1120 өвчтөнд эмчилгээ хийж эмчилгээний дараах 12 дах долоо хоногт HCV-RNA-ийг тодорхойлж вирүсийн тогтвортой хариу (ВТХ) үүссэн эсэхийг үнэлсэн.
Судалгаанд нийт 1158 хүн (2012-2014 он) хамрагдсанаас гепатитын В вирүсийн халдвар
10.6% (123/1158), С вирүсийн халдварын
11.2% (128/1158). HBsAg эерэг гарсан хүмүүсийн
67.5% (83/123) нь anti-HDV эерэг илэрсэн. Anti-HCV эерэг илэрсэн хүмүүсийн
72.8% нь HCV-RNA ачаалал, HBsAg эерэг хүмүүсийн 80% нь HBV-DNA нь 2000IU/mL бага, харин anti-HDV эерэг хүмүүсийн 71% нь HDV-RNA нь 10000IU/mL дээш тоологдсон. Харин бид судалгааны дүнгээ 20-иос дээш насны нийт хүн амтай харьцуулж, шууд стандарчлалын аргаар халдварын тархалтыг тооцож үзэхэд HBV-ИЙН 207418 (111%) HCVИЙН 160,228 (
8.5%), HBV HDV-ийн хавсарсан халдварын 134,798 (7,2%) тхиолдолд байж болохыг тодохойлов. Гепатитын В вирус тээгчийн тархалтыг хүйсийн хувьд харьцуулж үзэхэд эрэгтэичүүдиин
12.1%, эмэгтэйчүүдийн 9,7 % нь HBsAg эерэг, С вирүсийн хувьд эрэгтэйчүүдийн
8.7%, эмэгтэйчүүдийн
12.3% нь anti-HCV эерэг байлаа. Үүнээс харахад В вирусийн халдвар эрэгтэйчүүдэд, С вирүсийн халдвар эмэгтэйчүүдэд өндөр байна (р<
0.03).
HBV ба HBV/HDV эмчилгээ хяналтын судалгаандаа 20-73 насны (
43.5±
11.01) нийт 216 (103/
47.6%, эрэгтэй) HBV ба HDV-ийн халдвартай хүмүүсийг хамруулж 2015-2017 оны хооронд дагаж судалсан. HBV-ийн дан халдвартай 28/216 (
12.9%), HBV/HCV-ийн давхар халдвартай 2/216 (
0.92%), HBV/HDV-ийн давхар халдвартай 116/216 (
53.7%), HBV+ээнэгшилтэй циррозтой 8/216 (
3.7%), HBV/HDV+ээнэгшилтэй циррозтой 62/216 (
28.7%) оноштой хүмүүс хамрагдсан. Энтекавир
0.5мг эмийг HBV/HDV-ийн давхар халдвартай өвчтөнүүдэд уулгахад q-HBsAg статистик магадпаптай бууралт ажиглагдаагүй. Харин HBV-ийн дан халдвартай өвчтөнүүдэд Тенофовир ЗООмг ууж байгаа Алат түвшин эмчилгээний өмиөхөөс эмчилгээний 6 дахь саруудад ялгаатай бууралт статистикийн ач холбогдолтой байлаа (р=
0.015). Энтекавир
0.5мг ууссан өвчтөнүүдэд Алатын түвшин эмчилгээний өмнө болон 12, 24 дахь долоо хоногт бууралт ажиглагдсан (р=
0.004).
HCV-ийн ВШНЭ эмчилгээний судалгаанд 18-84 насны 345 (
30.8%) эрэгтэй, 775 (
69.19%) эмэгтэй нийт 1120 өвчтөнг 2016-2017 оны хооронд хамруулсан. Вирүсийн эмчилгээ дууссанаас хойш 3 сарын дараа HCV-ийн ачаалал буюу вирүсийн тогтвортой хариу тооцож үзэхэд циррозгүй (851/859)
98.9%, циррозтой өвчтөнүүдийн (244/261)
94.9%-д нь тогтоогдлоо. Бид эмчилгээний явцад гарсан сөрөг нөлөөний судалгааг хийхэд 1120 өвчтөнийг хамруулсан бөгөөд 86-87% нь эм уусантай холбоотой сөрөг нөлөө ажиглагдаагүй.
1. Харьцангуй эрүүл 20-иос дээш насны Монгол хүн амын төлөөлөх бүлгийн дунд
10.6% нь гепатитын В вирүсийн,
11.1% нь гепатитын С вирүсийн халдвар илэрсэн. Бидний судалгаагаар HBV, HCV-ийн халдварын тархалт нь хот сууринг хөдөө орон нутагтай харьцуулахад харилцан адилгүй байна. HBV-ийн халдвартай хүмүүсийн
67.5%-д HDV-ийн хавсарсан халдвар тодорхойлогдсон. HCV-ийн халдвар нас ахих тусам ихсэх хандлагатай бол HBV-ийн халдвар нь харьцангуй залуу нас буюу 25-39 насныханд илүүтэй тохиолдож байна.

2.НВ\Аийн эсрэг үйлчилгээт нуклеоз(т)ид аналогууд (НА) нь HBV-ийн дан болон хавсарсан халдвартай өвчтөиүүдэд ялгаатай үр дүн үзүүлж байна. Гепатитын В вирүсийн дан халдварын үед Тенофовир фумарат нь илүү үр дүнтэй бол HBV/HDV-ийн хавсарсан халдвартай үед Энтекавир удаан хугацаанд хэрэглэх нь зохимжтой байна.
З.НСЛЛийн эсрэг вирүсийн шууд нөлөөт эм (ВШНЭ) болох Софосбувир, Ледипасвир эмийн эмчилгээний дараа HCV-ийн шалтгаант архаг үрэвсэл болон циррозийн үед
94.9-
98.9% вирүсийн тогтвортой хариу (ВТХ) гарсан. Харин дээрх эмчилгээнд ВТХ үзүүлээгүй бүлэгт эмийн 2-р сонголт болох Софосбувир, Даклатасвир эмийг 3-6 cap хэрэглэхэд
71.4-
77.7%-д вирүсийн тогтвортой хариу гарав. ВШНЭ-ийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний
87.3% -д эмтэй холбоотой ямар нэг сөрөг нөлөө илрээгүй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 23

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 50
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД