Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уур амьсгалын өөрчлөлт малчдын амьдрал амьжиргаа, бэлчээрт нөлөөлж буй өнөөгийн байдал, хэтийн төлөв: Тост Тосонбумба БНГ-ын жишээн дээр



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4276
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : уур амьсгалын өөрчлөлт, малчдын өнөөгийн байдал, бэлчээрийн урьдчилсан таамаглал, говь

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь Монгол орны говь цөлийн бүсийн агаар мандал, шим мандал, гео-мандал, хүн мандалд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой юм. Энэхүү судалгаа нь Тост, Тосон Бумбын байгалийн нөөц газарт хийгдсэн хэдий ч Говийн бүсэд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж буй болон ирээдүйд гарч болзошгүй экосистемийн өөрчлөлтийг тодорхой хэмжээнд дүгнэн харуулсан болно. Бүр тодруулбал, судалгааны зорилго нь:
1. Туршилтын хувилбарууд /загвар/ ашиглан (дулааруулах, хур борооны өөрчлөлт гэх мэт) уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн ургамалжилтад (шим мандал) хэрхэн нөлөөлж болохыг үнэлэх,

2. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хөрсний шинж чанар (гео мандал) хэрхэн өөрчлөгдөхийг үнэлэх,

3. Уур амьсгалын өөрчлөлт нь малчдын амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх;
4. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 1995-2015 оны цаг уурын мэдээлэл, малчдын ажиглалтад үндэслэн бэлчээр ашиглалтын өнөөгийн практик, ирээдүйд гарч болзошгүй өөрчлөлтийг үнэлэх зэрэг юм. Туршилт судалгааны үр дүнд агаарын температурыг ихэсгэсэн болон хур тунадасны хэмжээг нэмэгдүүлсэн туршилтаар ургамлын тусгаг бүрхэвч, биомассын хэмжээ багассан нь нэмэлтээр оруулсан борооны нэг удаагийн хэмжээ их, бороотой өдрүүдийн давтамж цөөн байсныг харуулж байна. Хэрвээ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээний загвараар урьдчилан тооцсон хурдаар явагдвал тухайн нутгийн экосистемд маш их өөрчлөлт орж, цөлжих эрсдэлтэй байна. Мөн туршилтаар агаарын температурын өсөлт нь хөрсөн дэх органик нүүрстөрөгчийн хэмжээг бууруулж, хур тунадасны огцом нэмэгдэлт буюу үерийн улмаас нам дор газруудад давсжилтыг нэмэгдүүлдэг болохыг нотолж байна. Энэ судалгаанаас олж мэдсэн нэгэн ололт бол уур амьсгалын өөрчлөлтөөр үүдэлтэй нийгэм, эдийн засаг, засаг захиргааны дэмжлэг зэрэг хосолсон нөлөөллөөр малчдын амьжиргаанд хүчтэй нөлөөлж байгааг, мөн өөрчлөлтийг даван туулахын тулд малчдын янз бүрийн хариу үйлдлүүдийг тодорхойлсон юм Энэхүү судалгаа нь Тост, Тосон Бумбын байгалийн нөөц газарт хийгдсэн хэдий ч Говийн бүсэд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж буй болон ирээдүйд гарч болзошгүй экосистемийн өөрчлөлтийг тодорхой хэмжээнд дүгнэн харуулсан болно.
Уур амьсгалын өөрчлөлт нь говийн бүсийн уур амьсгал, ургамалжилт, хөрсний шинж чанар, малчдын амьжиргаа, шийдвэр гаргах зэрэг олон асуудалд нөлөөлж байна. Цаашид говь цөлийн бүсийн бэлчээр, хөрс болон ард иргэдийн амьдрал амьжиргаанд нэлээд өөрчлөлт орж, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл ч ихсэх хандлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 89
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :