Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өмнөд Монголын Барууннаран ордын нүүрсний хуримтлагдсан нөхцөл



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4290
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : эртний уур амьсгалын нөхцөл, эх үүсвэр чулуулаг, өгөршил, хүлэрт намаг, хүлэрт намгийн ph

Аннотаци

Нүүрсний чанарын үзүүлэлтүүд нь нүүрс үүсгэгч ургамлын масс, фацын нөхцөл, уур амьсгал, эртний газарзүйн болон тектоник нөхцөлүүд, нүүрсний хувирлын зэрэгтэй шууд холбоотой байдаг. Нүүрсийг олборлох, баяжуулах, экспортлох үед нүүрсний гарал үүсэл, тэдгээрийн геологи, технологийн нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг.
Өмнөговийн сав газрын Тавантолгойн нүүрстэй дүүрэгт оршдог дунд пермийн настай чулуун нүүрсний ордууд нь Монгол орны коксждог нүүрсний экспортын 40 хувийг бүрдүүлдэг. Тиймээс Барууннаран ордыг судалгааны ажлын объект болгон сонгосон болно. Барууннаран орд нь Өмнөговийн нүүрсний савын Тавантолгойн нүүрстэй дүүрэгт, Улаанбаатар хотоос урагш 510 орчим км, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн зүгт 65 км, Цогтцэций сумаас зүүн урагш 20 км-т оршино. Судалгааны ажлаар Барууннаран ордын III, IXГ болон X давхраасуудын нүүрсний бодисын (мацерал болон эрдэс) найрлага, хүлэр хуримтлагдсан, агуулагч элсэн чулууны найрлага, түүний тэжээгдлийн эх үүсвэр, геохронологийн нас болон орд хуримтлагдсан эртний уур амьсгалын нөхцөлийг тус тус тодорхойлохоор зорьсон. Судалгааны ажилд Барууннаран ордын агуулагч чулуулгийн нийт 13 (элсэн чулуу 10, гравелит 3), нүүрсний нийт 34 дээж хамрагдсан. Нүүрсний болон агуулагч чулуулгийн дээжүүдэд микроскопийн, химийн шинжилгээнүүдэд гадаад, дотоодын лабораториудад хийгдсэн.
Докторын судалгааны ажлаар Барууннаран ордын III, IXГ давхраасад витринитийн агуулга ойролцоо (дундаж
53.1 % ба
53.5 %) байгаа бол X давхраасад витринитийн агуулга бага зэрэг их (дундаж
56.2 %) байна. Инертинитийн дундаж агуулга III давхраасад
30.5 %, уг агуулга IXГ давхраасад нэмэгдэж
31.3 % (зузаалгийн дунд хэсэг их агуулгатай
31.8-
47.5 %), Х давхраасад багасаж
18.7 % байна. Липтинитийн агуулга IXГ ба Х давхраасад ойролцоо 9 % ба
11.6 %, харин III давхраасад уг агуулга (
5.4 %) бага зэрэг багасжээ. Барууннаран ордын нүүрсний витринитийн гэрэл ойлгох чадвар нь
0.81-1.07 % байгаа нь нүүрсний хувирлын зэрэг нь гүн рүүгээ ихсэж ирсэн зүй тогтолтой байна. III, IXГ болон X давхраасуудын нүүрсний чийгшил (Wad)
0.61-
2.07 %, үнсний агуулга (Ad)
3.8-
26.97 %, дэгдэмхий бодисын агуулга (Vdaf)
26.89-
40.79 % байна. Ордын нүүрс нь Монголын ангилалаар 1/3 коксжих (Ч6), тослог (Ч5) болон коксжих (Ч4), Америкийн ангилалаар дэгдэмхий бодисын агуулга ихтэй битумжсэн А төрлийн, Герман болон Оросын ангилалаар хийн-дөлт нүүрсэнд тус тус ангилагдсан. Ордын III, IXГ ба X давхраасуудын нүүрс нь голчлон витринит давамгайлсан тодорхой хэмжээний инертинит болон липтинитийн төрлийн мацералуудаас тогтсон дюренткларен, кларентдюрен, витринертинитийн микролитотөрөлтэй. Уг ордын нүүрс нь гадаргуугийн усны тэжээгдэл давамгайлсан, хүчтэй хүчиллэгээс сул хүчиллэг (III давхрааст саармаг орчинтой), хүчилтөрөгчтэй (аэроб) болон хүчилтөрөгчгүй (анаэроб) нөхцөл ээлжилсэн их устай хүлэрт намагт модлог ургамлаас үүссэн нь тогтоогдсон. Харин ордын агуулагч доод болон дээд мэмбэрийн элсэн чулуу нь литик аркозоос литик аренитын найрлагатай, уур амьсгалын семи-гумидаас семи-арид нөхцөлд хүчтэйгээс сул эрчимжилттэй өгөршсөн голлон доод ба дээд карбон, доод пермийн настай магмын нумын дундлаг, хүчиллэг найрлагатай эх үүсвэр бүхий эффузив чулуулгийн угаагдал, зөөгдлөөр дунд пермийн эхэн үед хуримтлагдсан нь тодорхойлогдсон болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 64
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :