Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хурцын дээд-6 эмийн цус шарын шалтгаант толгой өвдөлтийн үед үзүүлэх үйлдлийн механизмыг судалсан нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4606
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : уламжлалт анагаах ухаан, мигрень, нитроглицерин, өвдөлт намдаах

Аннотаци

Дэлхийн хэмжээнд зонхилон тохиолдох өвчний зургаадугаар байрт толгой өвдөлт /мигрень/ ордог ба нийгэм болон хувь хүнд бэрхшээл болон тулгарч буй өвчнүүдийн нэг гэж үздэг. Мигрений эмгэг жам бүрэн тайлбарлагдаагүй бөгөөд мигрений үеийн туршилт судалгаа болон эмнэлзүйн судалгааны чухал хэсэг нь толгой өвдөлтийн эмгэг жамд оролцдог нейротрансмиттер, нейромодуляторуудыг тогтооход чиглэгдэж, эмчилгээний шинэ боломжуудыг хайсаар байна. Манай улсын 2019 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд мигрень мэдрэлийн тогтолцооны эмгэгийн
26.5%-ийг эзэлж, сүүлийн 10 жилийн дунджаас
5.2%-аар өссөн байна.
Монголын уламжлалт анагаах ухаан нь байгалийн хэв шинжийг хадгалсан, эмийн аюулгүй байдал болон хэрэглээний урт хугацааны хөгжлийн баялаг түүхтэй. Уламжлалт анагаах ухааны сурвалж, тайлбарууд, мэргэдийн бүтээлүүдэд хий, шар, цус, нянгаар толгой өвдөх, ям өвчнөөр толгой өвдөхөд Хурцын дээд (Ночог)-6 эмийг өгөх тухай олонтаа бичсэн байдгийг анхаарч тус эмийг судалгаанд сонгон авсан.
Судалгааны ажлын зорилго
Хурцын дээд-6 эмийн толгойн өвдөлтөд нөлөөлөх үйлдлийг эм судлалын аргыг ашиглан эмгэг загвар үүсгэн судалж үр дүнг тооцох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Бид судалгааг сорил туршилтын загвараар АШУҮИС-ийн МАУОУС, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний төв болон Хавдар судлалын үндэсний төвийн эмнэл зүйн лабораторийг түшиглэн явууллаа. Туршилтад УАУТХ-ийн Уламжлалт эмийн үйлдвэрт MNS5585:2006 стандартын дагуу үйлдвэрлэсэн уламжлалт эмт бодисын тодорхойлолтын шаардлага хангасан Хурцын дээд-6 (Ночог-6) эмийг судалгааны ажлын үндсэн хэрэглэгдэхүүн болгож сонгон авсан.
Судалгаандаа уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн эм, эмт бодисын хий, шар, бадган 3 гэмд нөлөөлөх амтын чадлын жишиг итгэлцүүрийг тооцох арга (Б. Дагвацэрэн, 1996) ба толгой өвдөлтийн эмгэг загвар (Zhang et al.,2017)-ыг үүсгэж фармакологийн орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн аргуудыг ашигласан.
Судалгааны ажлын үр дүн
Хурцын дээд-6 эмийн хий, шар, бадганыг дарах амтын чадлыг тооцон үзэхэд шарыг дарах чадал хамгийн их буюу
0.51, хий дарах чадал
0.27, бадганыг дарах чадал
0.16 байна.
Бид судалгаандаа нитроглицеринээр өдөөсөн толгой өвдөлтийн эмгэг загварын үед цусанд болон тархины эдэд өвдөлт, үрэвслийг үүсгэх эмгэг жамын уургууд болон нейроглий эсүүдийн идэвхжил, эсийн үхлийг өдөөгч уургуудын хэмжээг тодорхойлсон.
Толгойн өвдөлтийг намдаах, мэдрэлийн үрэвслийг дарах нөлөөг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар цусны сийвэнд үзэхэд Хурцын дээд-6 эмийн 50 мг/кг, 100 мг/кг, 150 мг/кг тунгийн бүлгүүдэд азотын ислийн болон кальцитонин ген-хэлхээт пептидын хэмжээг статистикийн хувьд магадлалтайгаар бууруулж (p<
0.001), эндотелиний хэмжээг ихэсгэсэн (p<
0.01) үр дүнтэй байгаа нь тогтоогдлоо.
Тархины эдэд полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлон үзэхэд Хурцын дээд-6 эмийн тунгийн бүлгүүд нь үрэвслийн цитокинүүд IL-1β, COX2 болон cFos, нейроглийн идэвхжилийн маркер OX42 болон GFAP-ийн хэмжээг статистикийн хувьд магадлалтайгаар тус тус бууруулсан (p<
0.001) нь үрэвсэл дарах үйлдэлтэй болохыг баталж байна.
Мөн эсийн үхжилийн уургууд BAX болон RAGE-ийн хэмжээг Хурцын дээд-6 эмийн тунгийн бүлгүүдэд статистикийн хувьд магадлалтайгаар бууруулсан ба мэдрэл хамгаалах уураг BDNF-ийн хэмжээг 12-14 дахин ихэсгэж байгаа үр дүн илэрлээ (p<
0.001).
Хурцын дээд-6 эм нь хий, шар, бадганыг дарах амтын чадал бүрдсэн, өргөн хүрээний үйлдэлтэй болох нь тогтоогдсон нь мигрений үеийн өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эсүүдийн эмгэг идэвхжилийг хориглох үйлдэл үзүүлж, мэдрэл хамгаалах нөлөөг дэмжиж байгаагаар батлагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 101
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :