Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Олон ханат нүүрстөрөгчийн нанохоолойг химийн ба биологийн катализатор ашиглан CVD аргаар гарган авах, тэдгээрийн шинж чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.3 Физикийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4608
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : НТНХ, ОХНТНХ, Fe-Co/Al2O3 биметалл катализатор, CVD, Биокатализатор

Аннотаци

Уг докторын диссертацийн ажилд ОХНТНХ-ыг CVD аргаар гарган авах, мөн нанохоолойн бүтэц, шинж чанарт урвалын зарим параметр хэрхэн нөлөөлж буйг судлах зорилт тавин ажилласан. CVD аргаар НТНХ-ыг гарган авахад урвалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч параметрийн нэг бол катализатор юм. Биологийн ба химийн 3 төрлийн катализаторуудыг бэлтгэсэн. Биологийн катализаторыг бэлтгэхдээ амьтны гаралтай түүхий эд болох малын цусыг ашиглан ОХНТНХ-ыг гарган авах боломжтойг харуулсан. Хэдийгээр гарцын хэмжээ бага боловч ийм төрлийн катализатор ашиглан НТНХ-ыг гарган авсан нь нэгэн шинэлэг тал юм. Гарцын хувьд хамгийн үр ашигтай болох нь тогтоогдсон Fe-Co/Al2O3 биметалл, нано хэмжээт катализаторыг ашиглан урвалын температур ба хугацаа НТНХ-ын шинж чанарт, тухайлбал, диаметр, ханын тоо, цахилгаан багтаамжид хэрхэн нөлөөлж буйг судалсан



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 150
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :