Монгол Улсад уг сэдвийн судлагдсан байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, онол, практик, олон улсын туршлагын талаар цогц байдлаар (албадан эмчлэх арга хэмжээг хууль тогтоомжид хуульчилж ирсэн уламжлал, эрүүгийн хариуцлагын өвөрмөц төрөл болох, олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаадын зарим орны эрүүгийн хууль тогтоомжийг хуульчилсан байдал, харьцуулан судлах гэх мэт) судалсан бүтээл гараагүй, эрүүгийн эрх зүйн ном зүйн бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн үндсийг тодорхойлох, онол, практикийн тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах талаар онол, эрх зүй, зохион байгуулалтын хүрээнд дүгнэлт, санал боловсруулахад судалгааны зорилго оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 15
Ишлэгдсэн тоо : 0