Нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэг (НАТЭ) нь унтаж байх үед амьсгалын дээд зам нарийсаж, амьсгал тасалдсаны улмаас цусанд хүчилтөрөгчийн ханамж буурч, олон дахин сэрэх, нойр ханамжгүй болох шинжээр илэрдэг архаг эмгэг юм.
Шөнө олон дахин сэрснээс өдрийн цагаар ядрах, анхаарал төвлөрөлт буурах, нойрмоглосноос зам тээврийн осолд өртөх, эмчлэгдэхгүй удвал зүрх судас, мэдрэл сэтгэц, бодисын солилцооны эмгэгээр хүндрэх эрсдэлтэй.
Дэлхий дахинд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 3-7%-д, эмэгтэйчүүдийн 2-5%-д уг эмгэг тохиолдож, таргалалттай, хүзүүний болон хэвлийн тойргийн хэмжээ ихтэй эрэгтэйчүүд илүү өвчилж байгааг судлаачид тэмдэглэж байгаа ч манай оронд НАТЭ-ийн талаар хийгдсэн судалгаа хомс байна. НАТЭ-ийг Полисомнографийн (Polysomnography) шинжилгээгээр бүрэн оношлох ба эмчилгээнд Амьсгалын замын үргэлжилсэн эерэг даралт (АЗҮЭД)-ийн багажийг хэрэглэхэд амьсгал тасалдал буурч, нойрны чанар сайжирч, өдрийн цагаар нойрмоглох нь багасаж, цусанд хүчилтөрөгчийн ханамж хэвийн хэмжээнд хүрснээр амьсгал, зүрх судас, мэдрэлийн тогтолцооны хүндрэл, эрт нас баралтаас урьдчилан сэргийлдэг.
Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг (ТТАХНЭ)-т 2018 онд Нойрны төв байгуулагдаж, полисомнографийн шинжилгээг оношилгоонд нэвтрүүлж, НАТЭ-тэй үйлчлүүлэгсдэд амьсгалын замын үргэлжилсэн эерэг даралтын (АЗҮЭД) эмчилгээг хийж эхэлсэн нь энэ чиглэлд өөрийн орны нөхцөлд нотолгоонд суурилсан судалгаа хийх нөхцөл бүрдсэнээр судалгаа хийх үндэслэл болж байна.
Зорилго: Нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгийн эмнэлзүйн онцлог, эрсдэлт хүчин зүйлийг тогтоож, амьсгалын замын үргэлжилсэн эерэг даралтат эмчилгээний үр дүнг судлах.
Материал, арга зүй: Аналитик судалгааны агшингийн загвар ашиглан нойрны эмгэгийг илрүүлэх асуумж авч, ерөнхий үзлэг, антропометрийн хэмжилт болон полисомнографийн шинжилгээнд хамруулан НАТЭ онош нь
батлагдсан 213 үйлчлүүлэгсдийн эмнэлзүйн онцлог, эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлов. Эмнэлэгт суурилсан эмнэлзүйн туршилтат судалгааны загвар ашиглан НАТЭ-ийн эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрсөн 160 үйлчлүүлэгсдийг санамсаргүй түүвэрлэлийн аргыг ашиглан АЗҮЭД эмчилгээ (n=80), уламжлалт эмчилгээ (n=80)-ний 2 бүлэгт тэнцүү хуваарилан эмчилгээнд хамруулав. Эмчилгээний 8 долоо хоногийн төгсгөлд давтан шинжилгээ хийж үр дүнг харьцуулан судалсан.
Статистик боловсруулалт: Судалгааны мэдээллийг R-
3.
4.1 программаар гүйцэтгэн, үйлчлүүлэгсдийн ерөнхий мэдээлэл, эмнэлзүйн онцлогийг тогтооход статистикийн дескрептив дүн шинжилгээ; хувьсууруудын хоорондын холбоо, тооны утгыг илрүүлэхэд Пирсоны коэффициентийг ашиглан корреляцийн дүн шинжилгээ хийсэн. Эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлоход хувьсуурийн хооронд нэг болон олон хүчин зүйлийн регресс шинжилгээ хийж эрсдэлийн дан болон хавсарсан нөлөөллийг үнэлж 95%-ийн итгэлцлийн хязгаар, P-утгыг тооцсон. Олон хүчин зүйлийн шинжилгээний загварт нэг хүчин зүйлийн болон шугаман регресс шинжилгээнд ач холбогдолтой болон эмнэлзүйн хувьд эрсдэлтэй хувьсууруудыг сонгож авсан.
Үр дүн: НАТЭ-тэй 213 үйлчлүүлэгсдийн 137 (
64.4%) нь эрэгтэй, 76 (
35.6%) нь эмэгтэй, дундаж нас
48.7±
12.6 жил, үйлчлүүлэгсдийн 59% нь 40-59 насанд, эрэгтэйчүүдийн 34% нь 30-49 насанд зонхилж байв. Дундаж БЖИ
32.7±
6.5кг/м2, нийт үйлчлүүлэгсдийн
27.1% нь илүүдэл жинтэй,
56.4% нь таргалалттай байна. Антропометрийн үзүүлэлтээр хүзүүний тойргийн хэмжээ
38.6±
4.9 см, хэвлийн тойргийн хэмжээ
104.1 ±
18.2 см, Маллампатийн амны хөндийн хэмжилтээр үйлчлүүлэгсдийн 49% нь 2 ба түүнээс дээш оноотой ба эдгээр нь НАТЭ-ийн хүндийн зэрэгтэй шууд хамааралтай байгаа зүй тогтол ажиглагдлаа.
Нойрны чанарын субьектив үнэлгээгээр НАТЭ-ийн хүндийн зэрэг ихсэхэд нойрмоглолтын Эйпфортын асуумжийн оноо (ESS p<
0.001), нойрны чанарын Питтсбургийн асуумжийн оноо (PSQI p<
0.0038), СТОП-БАНГ илрүүлгийн оноо (STOP-BANG p<
0.001) ихсэж, нойртой холбоотой амьдралын чанарын үнэлгээ буурч (FOSQ p<
0.033), байв.
Үйлчлүүлэгсдийн 30% нь дунд зэргийн, 70% нь хүнд болон маш хүнд зэргийн НАТЭ-тэй байв. Хүнд зэргийн НАТЭ-ийн 63% (p>
0.0001), маш хүнд зэргийн НАТЭ-ийн 90% (p>
0.003)-ийг эрэгтэйчүүд эзэлж, нас болон хүндийн зэрэг хоорондоо урвуу хамааралтай (
47.69±
11.0 жил, p<
0.003) байв.
Полисомнографийн шинжилгээнд нойрны чанар буурч (p<
0.000), сэрэх индекс ихсэж (p<
0.0001), хурхиралтын индекс олширч (p<
0.00001), АХИ өндөрсөж (p<
0.0001), эдгээр нь НАТЭ-ийн хүндийн зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байв.
Эрсдэлт хүчин зүйлийн шинжилгээ болон олон хүчин зүйлийн хамаарлыг судлахад эрэгтэйчүүд (OR:
4.00; p<
0.01), хүзүүний тойргийн хэмжээ их байх (OR:1.8;p<
0.001), хэвлийн тойргийн хэмжээ их байх (OR:1.5;p<
0.002), амьсгалаас шалтгаалж сэрэх индекс их байх (OR:1.3; p<
0.001), нас (OR:1.2; p<
0.009), БЖИ их байх (OR:1.1; p<
0.034) зэрэг нь НАТЭ-ийн зэрэг хүндрэхэд хамгийн их нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл болж байна.
НАТЭ-тэй үйлчлүүлэгсдэд Амьсгалын замын үргэлжилсэн эерэг даралт эмчилгээ хийхэд: нойрны үйл ажиллагааны үр дагаврын асуумжийн үнэлгээ (FOSQ) дээшилсэн (
13.5vs
16.17; p<
0.001), нийт нойрссон цаг нэмэгдсэн (
7.17vs
7.94; p<
0.009), нойрны чанар сайжирсан (
89.4 vs
90.6; p<
0.05), гүн нойрны эзлэх хувь нэмэгдсэн (
12.5vs
15.3; p<
0.000), сэрэх индекс буурсан (
48.8vs
44.5 p<
0.048), амьсгалаас шалтгаалж сэрэх индекс буурсан (
30.7vs
27.1 p<
0.04), АХИ буурсан (
53.6vs
46.5; p<
0.02), захын цусанд хүчилтөрөгчийн ханамж нэмэгдсэн (
92.6 vs
93.2; p<
0.048), нойрсох үеийн диастол, систолийн даралт хэвийн болсон (
87.6vs
66.1; p<
0.013;
158.4vs
151.1; p<
0.042) зэрэг үр дүнтэй байв.
Дүгнэлт: Идэр насны эрэгтэйчүүдэд Нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгийн маш хүнд хэлбэр илүүтэй тохиолдож, нойрны чанар буурч, артерийн даралт ихсэж, зүрхний цохилтын тоо олширч байна. Нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгээр өргөн-богино хүзүүтэй (OR:1.80), хэвлий таргалалттай (OR:1.50) эрэгтэйчүүд (OR:
4.00) өртөх эрсдэлтэй байна. Нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгийн маш хүнд хэлбэрийн үед амьсгалын замын үргэлжилсэн эерэг даралт эмчилгээнд амьсгал тасалдал буурч, хүчилтөрөгчийн ханамж сайжирч, артерийн даралт хэвийн болж буй үр дүнтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0