Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлууд



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4562
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : үндэсний онцлог, уламжлал, уран сайхан, хүний оюун сэтгэл

Аннотаци

Хөгжмийн урлаг соёлын бүхэллэг доторх эдийн бус оюуны олон талт үйл ажиллагаа ихээхэн нарийн, онцгой салбар мөний хувьд түүний эгшиг-сэтгэлгээний мөн чанар, үндэсний онцлог, нийтлэг хэв шинжийн талаарх судалгаа шинжилгээг шинжлэх ухааны ололт дэвшлийн өнөөгийн түвшнээр баримжаалан хийж байх нь нийгэм болоод хүний оюун сэтгэл, уран-сайхны хөгжлийн тулгуур асуудлуудад боломжийн хэрээр хариу өгөхөд туслах ёстой. Монголын хөгжмийн тухайд монголчуудын олон зууны турш ахуй амьдрал, ертөнцийг ухаарах үзэл баримтлалынхаа тод товгор "үзүүлэн" болгон урлахуй, туурвин бүтээх язгуурын болоод уламжлалт хөгжмийн арвин их үнэт өв сан бий болгосныг эрдэмтэн судлаачид тал талаас нь үзэж судалсаар байна. Монголын үндэсний уламжлалт хөгжимдүүр (морин хуур, шудрага лимбэ гэх мэт), тууль, уртын дуу, хөөмэй, өнгөрсөн зууны эхнээс дунд үе хүртэл буй болсон хөгжмийн шинэхэн үеийн түүх, төрөл зүйлийн судалгаа судлаачдын авьяас билиг, зүтгэл бүтээмжээр нэлэздгүй зүгшрэзд байна.
Өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас гараагаа хийсэн Монголын мэргэжлийн хөгжим гэж бидний томьёолж байгаа (угтаа өрнө дахины мэргэжлийн хөгжмийн зонхилох төрөл зүйлийг монгол хөгжмийн хөрсөн дээр "тарьж ургуулсан") хөгжмийн талаарх судалгаа тойм төдий байгаагийн зэрэгцээ, нэг талаас өрнө дахины хөгжмийн онол арга зүйн хэмжүүрээр судлахыг оролдох, нөгөө талаас энэ "өөрийн биш" хөгжмийн төрөл зүйлийг бүтээхэд уламжлалт дуу хөгжим хэрхэн нөлөөлж үндэсний шинж төрхийг олж байгаа талаар хийсэн ажиглалтуудаар хязгаарлагдаж байгаа юм. Гэтэл энэ үеийн хөгжмийн урлаг өрнө дахины сонгодог уламжлалт мэргэжлийн төрөл хэлбэрийг (дэгсдүүлж хэлбэл) "хуулж" эхэлснээр өрнө дахины хөгжим ч болсонгүй, өөрийн дуу, хөгжмийн уламжлалд тэр "хүний" бүтзэснийг зохируулснаараа үндэсний уламжлалт урлагаас бас зарчмын ялгаатай бие даасан дэг сургууль болтлоо хөгжлөө.
Монголчууд бид XX зууны дунд үеэс дэлхий дахины хөгжмийн шилдэг ололтоос суралцан дуурь, бүжгэн жүжиг, симфони зохиол зэрэг өрнө дахины хэв загвар, хэлбэр бүтцийг шингээсэн мэргэжлийн (өрнө дахины бичгэн уламжлалт) уран бүтээлийн ихээхэн баян сан хөмрөгийг цогцлоон бүтээсэн хөгжмийн өрнө-дорнын хам шинж бүхий хосмолжсон урлагтай болсон үндэстний нэг мөн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 39

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 67
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :