Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Агаарын хөлгийн хөдөлгүүрийн эд ангийн элэгдэлтээр техник ашиглалтын нөөцийг тогтоох нь



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.3 Механик инженерчлэл
Улсын дугаар : 4032
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : спектр, сэнст тийрэлтэт хөдөлгүүр, тосны бохирдол, тундасжих хурд, агаарын жийрэг

Аннотаци

Иргэний агаарын тээвэр дэх зорчигч тээвэрлэлтийн орчин үеийн хөгжлийн өсөлт нь сэнст тийрэлтэд хөдөлгүүртэй агаарын хөлгүүдийг эрчимтэйгээр ашиглах, тэдгээр нь ашиглалтын явцад найдвартай ажиллагаатай, зайлшгүй өндөр шаардлагыг хангасан хөдөлгүүрүүдтэй байх ёстой. Бодит практикаас үзэхэд сэнст тийрэлтэт хөдөлгүүрийн ажиллах нөөцийн хугацааг үйлдвэрлэгчээс тогтоосон байдаг боловч ашиглалтын явцад сэнст тийрэлтэт хөдөлгүүрийн бүрэн бүтэн байдлыг буюу үрэлтэд үргэлж ажилладаг элементийн хийцийн эд ангийн элэгдлийг: хими-технологийн онолын үүднээс шинжилгээгээр, тосны дээж доторх металлын үртэсний бүтэц агууламжаар нь оношлогооны идэвхтэй үр дүнтэй үнэлгээний аргыг хэрэглэн тооцон гаргаж болно.
Агаарын хуурайшил нэмэгдэх нь техникийн хувьд хүрээлэн байгаа орчны сөрөг хүчин зүйлүүдийн нэг юм. Сэнст тийрэлтэт хөдөлгүүрийн тодорхойломжинд хуурайшилтын нөлөөлөл нь ажлын биетийн дулаан физикийн өөрчлөлтийн (агаар ба түүн дэх түлшний шаталтын бүтээгдэхүүн) дунд явагддаг. Энэхүү диссертацын ажил нь Монгол орны ашиглалтын нөхцөл хуурай агаарын температур нөхцөлд сэнст тийрэлтэт хөдөлгүүрийн тодорхойломжинд тулгуурласан элэгдлийн бүтээгдэхүүнийг үнэлэх арга зүй боловсруулахад оршино.
Орчин үеийн агаарын хөлгийн сэнст тийрэлтэт хөдөлгүүр нь ажлын процессын өндөр үзүүлэлттэй болон ашиглалтын нөхцөлд эдгээр параметруудын өөрчлөлт өргөн хүрээнд явагддаг. Монгол орны байгаль цаг уурын эх газрын эрс тэс уур амьсгалтай (тоосорхог, хуурай г.м) нөхцөл нь агаарын хөлгийн хөдөлгүүрийн параметрт ашиглалтын хүчин зүйлүүдийн нөлөөлөл болон хөдөлгүүрийн техникийн байдал ба урсгал хэсгүүдийн элементүүдийг үнэлэх арга боловсруулах шаардлагатай нь илэрхий.
Ашиглалтын янз бүрийн хүчин зүйлүүдийн сэнст тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгийн тодорхойломжинд нөлөөлөх үнэлгээний орчин үеийн арга боловсруулах нь шинжлэх ухаан техникийн чухал зорилгын нэг юм.
Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд сэнст тийрэлтэт хөдөлгүүрийн ашиглалтын онцгой дэглэмийг баримтлах шаардлагатай байдаг. Энэ нь тоосорхог нөхцөлд уул уурхайн нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт онцгой нөлөөтэй. Бид энэхүү судалгааны ажлаар агаарын хөлгийн хөдөлгүүрийн элэгдэлтийг тосны ашиглалт, нислэгийн чиглэл, нислэгийн цаг зэргээс хамааруулан ангилаж тархалтыг нь судаллаа. Судалгааны үр дүнд тос солих оновчтой нислэгийн цагийг тодорхойлж хөдөлгүүрийн ашиглалтын нөөцийг тогтоож байгууллагын ашиглалтын стандарт батлуулан практикт нэвтрүүлж чадлаа



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 36
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :