Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагдаагийн байгууллагаас явуулах объектын болон субьектын судалгааг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4613
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : нутаг дэвсгэр, хүн ам зүй, гэмт хэргийн гаралт, мэдээ мэдээлэл, гэмт хэрэг үйлдэгчид, бүртгэл, мэдээллийн сан

Аннотаци

Дэлхий нийтийг хамарсан сөрөг үйл явцаас Монгол Улс ангид орших боломжгүйг сүүлийн жилүүдэд тохиолдож буй улс төрийн тогтворгүй байдал, далд эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, хүн амын ядуурал, гадагш чиглэсэн нүүдэл, төв суурин газрын хэт төвлөрөл тод томруун харуулж байна. Эдгээр сөрөг үзэгдэл нь төрийн албыг үндсээр нь сулруулж, нийгмийн шударга бус байдлыг улам гааруулж, монгол хүний ухамсрын түвшинг илт дордуулж, эдгээрийн шууд үр дагавар болох гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр буюу хэд дахин өсөн нэмэгдэж байгаа нь цагдаагийн байгууллагаас явуулах бүртгэл, судалгаатай холбоотой хэмээн үзэж болно.
Хэв журмын албаны чухал бүрэлдэхүүн болох хэсгийн байцаагч (хэсгийн төлөөлөгч) нар өөр өөрийн хариуцсан нутаг дэвсгэр дээр, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд иргэд, оршин суугчид, хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллагуудтай нягт харьцаж хууль сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн ачааллыг үүрч байдаг. Гэтэл гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн албаны хэрэгжүүлж буй үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэл багатай, тактик, арга зүйн хувьд учир дутмаг, үүнээс улбаалан оновч муутай, үр дүн багатай байгааг мэргэжилтэн, судлаачид анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл, хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшин, түүний өсөлт, бууралтын динамикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй байна.
Цагдаагийн хэв журмын алба, хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны оновчтой байдал, үр дүнг дээшлүүлэхийн тулд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын шинэ хэлбэр, хандлагыг эрж хайх, мартагдсан сайн туршлагыг сэргээх, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, ажилтан алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулахад чиглэсэн үйл ажиллагааг цогц байдлаар, шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа ба энэ чиглэлийн онолын болон практик судлахыг зорьлоо.
Цагдаагийн хэв журмын албаны хэсгийн байцаагч нарын гардан хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд байнга ашиглаж байх учиртай объектын болон субъектын судалгаа тэр бүр үр ашгаа өгөхгүй байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой болохыг бидний судалгаа харуулж байгаа ба чухал ач холбогдолтой эдгээр судалгааг явуулах эрх зүйн орчин, арга зүйн үндэс, түүнийг хэрэглэх аргачилалын талаар хөндөж авч үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 21

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 102
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :