Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Геологийн нэр томьёоны оноолт, хэрэглээний судалгаа”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4053
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : ганжуур, данжуур, стратиграфи, орчуулгын аргууд, улсын нэр томъёоны комиссын мэдээ, цуваа цаг, ьурвин цагийн хэлхээ

Аннотаци

“Удиртгал” хэсэг, шинжлэх ухааны найруулга зүйн онцлог болон нэр томьёо, монгол нэр томьёоны хөгжлийн тойм, бодлого, зорилт мөн орчин цагийн геологийн шинжлэх ухааны хөгжлийн тойм, орчин цагийн геологийн нэр томьёог анхлан оноон тогтоосон тухайд онолын судалгаа, дүн шинжилгээ хийсэн “Орчин цагийн монгол хэлэнд геологийн нэр томьёо бүрэлдэн тогтсон нь” хэмээх нэгдүгээр бүлэг, геологийн нэр томьёог хэрэглэж хэвшүүлсэн болон нэр томьёоны толь бичиг, мэргэжлийн ном зохиолын нэр томьёоны хэрэглээний төлөв байдал хэрэглээнд гарсан өөрчлөлт зэрэгт хийсэн судалгаа, дүн шинжилгээг илэрхийлсэн “Геологийн нэр томьёоны хэрэглээний судалгаа” хэмээх хоёрдугаар бүлэг, “Дүгнэлт”, “Ном зүй”, “Хавсралт” “Хураангуй” зэргээс бүтсэн болно. Геологийн нэр томьёоны оноолт, хэрэглээний асуудлыг монгол, орос нэр томьёоны жишээн дээр нийгмийн хөгжил, хэлний бодлого зорилттой холбон судлах анхдагч оролдлого хийсэн. Уг судалгааны ажилд тусгагдсан геологийн нэр томьёоны оноолт, хэрэглээний төлөв байдлын судалгааг үндэслэн цаашид тодорхой салбарын нэр томьёог судалж болохоос гадна уг судалгааны ажилд дэвшүүлсэн таамаг болон дүгнэлтийг судалгаа шинжилгээний ажилд ашиглах боломжтой. Мөн их дээд сургуулиудын гадаад хэлний сургалт болон мэргэжлийн салбарт нэр томьёог зөв оноон тогтоох, стандарт баримт бичигт жишиг болгох, хэрэглэж хэвшүүлэхэд нэмэлт хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 70
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :