Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Таримлын үр бүрэх төхөөрөмжийн технологийн үзүүлэлтүүдийг оновчлох нь (Рапсын үрийн жишээн дээр)



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4057
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : налуугийн өнцөг, эргэлтийн давтамж, тоосонцор, бордоо, соёололт, холимог

Аннотаци

Таримлын үрэнд бүрхүүл тогтоох арга технологиудыг судлахад үрэлжүүлж бүрэх арга нь олон давхар бүрэх, давхарга бүрийн бүрхүүлийн материалын хольц найрлагыг үрийн соёололтыг сайжруулах, дэмжих зорилгоор өөр өөрөөр байлгах, үрийн хэлбэрийн хувьд жигд бөмбөлөг болгох, үрийн геометр хэмжээсийн хувьд шаардагдах хэмжээнд хүргэх боломжтой нь харагдаж байлаа. Үр бүрэх төхөөрөмжийн технологи үзүүлэлтүүдийн үрэнд бүрхүүл тогтооход нөлөөлөх хамаарлыг гаргаж, оновчтой утгуудыг холимгийн харьцаа 2 буюу тоосонцрын хэмжээ бордооны хэмжээнээс 2 дахин их, төхөрөмжийн ажлын цилиндрийн эргэлтийн давтамж 42 эрг/мин, налуугийн өнцөг 50 градус байх нь оновчтой утга болохыг тогтоолоо. Бүрсэн үрийн эзлэхүүн жин 660 кг/м3, гадаад үрэлтийн илтгэлцүүр
0.47, дотоод үрэлтийн илтгэлцүүр
0.56, бүрхүүлийн ачаалал даах дундаж утга 33Н байгаа нь тариалалтын үеийн агротехникийн шаардлагыг хангаж байна. Катушкан үрлэх аппаратаар рапсын бүрсэн үрийг үрлэж, бүрээгүй үртэй харьцуулахад 1м.кв-т талбайд унах үрийн тоог 1.4-
3.6 дахин багасгаж байгаа нь рапс үрлэхэд үндсэн нормоос
2.1-
2.6 дахин их үр унах асуудлыг шийдэж, үрийн жин нэмэгдсэнээр үр үрийн хоолойгоор жигд унах, шангийн ёроолд жигд суух зэрэг технологи ажиллагааг сайжруулж байна. Рапсын үрийг бүрж тариалахад га-аас авах ургацын хэмжээг 1.5-2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэв.Үрийг бүрж тариалбал зөвхөн бордооны зардлаас 1 га тутамд “Мон шимт” бордоотой харьцуулахад 57700 төгрөг, “Мон эрдэст” бордоотой харьцуулахад 85200 төгрөг, “Азот, фосфор, кали”-ийн бордоотой харьцуулахад 425700 төгрөг хэмнэхээр гарч байгаа нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай болохыг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 60
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :