Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цаг хугацаа заасан үг хэллэгийн прагматик судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4077
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Прагматик хэлшинжлэлийн онол арга зүй, уран зохиолд илрэх байдал

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь орчин цагийн хэлшинжлэлийн нэгэн шинэлэг чиглэл болох прагматик хэлшинжлэлийн хүрээнд цаг хугацаа заасан үг хэллэгийг судлахад чиглэгдсэн. Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн гурван бүлэг, дэд есөн бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт материал зэргээс бүрдсэн болно.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачид цаг хугацаа заасан үг хэллэгийг гүн ухаан, математик, логик, танин мэдэхүй болон хүн судлал зэрэг олон талаас ихээхэн анхаарал хандуулан судлах болсон. Нүүдлийн соёл иргэншил нь хүн төрөлхтөний аж төрж ирсэн цаг үеийн үйл ажиллагаа түүний үр дүнг багтаасан асар том мэдээллийн сан бөгөөд энэ нь болж өнгөрсөн үйл явдлын гүнд нэвтрэн орж, уг үндэс, зүй тогтол, танин мэдэхүйг нээхэд түүний тусгал болсон хэлний тэмдгийг судлан үзэх нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажил нь орчин цагийн прагматик хэлшинжлэлийн судалгааг улам гүнзгийрүүлэн, шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан. Судалгааны ажлын материалыг монгол хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, нүүдэлчдийн өвөрмөц онцлогийг судлах чиглэлээр ажилладаг хүмүүс, бүх шатны сургалтын ном, сурах бичиг, гарын авлага гаргахад хэрэглэх боломжтой бөгөөд дараах гурван номыг судалгааны хавсралт матераил болгон ашиглах боломжтой. Үүнд: Монголын нууц товчоонд хийсэн цаг хугацаа заасан үгийгн судалгаа, Монгол хэлний цаг хугацаа заасан үг хэллэг өвөрмөц хэлцээр илрэх нь, Монгол хэлний цаг хугацаа заасан үг хэллэгийн тухай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 56
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :